ЖИРЭМСЭН үедээ ЭРҮҮЛ байх арга
2019-03-06

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд сульдах, ядрах, хоолны дуршил буурах, толгой эргэх, цус багадах зэрэг шинж тэмдэг байнга илэрдэг. Тэгвэл жирэмсэн байх хугацаандаа эрүүл байх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Та жирэмсэн болсон цагаасаа амин дэмтэй бас амттай хоол идэж байгаарай. Өдрийн хоолыг хэзээ ч алгасч болохгүй гэдгийг санаарай.

 

Алхам №2

 

 

Орой унтахаасаа өмнө та цагаан гаатай цай уугаарай. Цагаан гаа урагт сайнаас гадна таныг бөх гэгч нь унтуулах болно.

 

Алхам №3

 

 

Түргэн хоол эсвэл чихэрлэг, давслаг зүйлээс татгалзаж, ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө шинэ ногоог байнга хэрэглээрэй. Илчлэг багатай хүнсний ногоонууд таны тамирыг сэргээнэ.

 

Алхам №4

 

 

Жирэмсэн эмэгтэйчүүд тамирдаж, ядарсан үедээ уураг ихээр агуулагдсан өндөг, үхрийн мах, тахианы мах болон сүүг хэрэглээрэй.

 

Алхам №5

 

 

Гаазтай ундаанаас татгалзаж, цэвэр ус уух хэрэгтэй. Цэвэр ус таны өтгөн хаталтаас хамгаална.

 

Алхам №6

 

 

Эрүүл мэндийнхээ төлөө өдөрт хагас цагаас илүү хугацаанд явган алхаж бай.

 

Алхам №7

 

 

Эрүүл бас үзэсгэлэнтэй ээжээс эрүүл хүүхэд төрнө.

 

Алхам №8

 

 

Жирэмсэн байх хугацаандаа хүнд зүйл өргөхөөс татгалз.

 

Алхам №9

 

 

Жирэмсэн эмэгтэйчүүд хамраараа амьсгалаад амаараа гаргах хэрэгтэй.

 

Алхам №10

 

 

Тогтмол эмчийн хяналтад байж, ургийнхаа эрүүл мэндийг сайтар ажиглаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mm:
tiinshdee ;):)))
2019-03-08
зочин:
Царай ,муутай ,ээжээс, өвчтэй ,хүүхэд ,гарах ,нээ.
2019-03-06