Кулиа Женнер хамгийн залуудаа ТЭРБУМТАН боллоо
2019-03-06

Америкийн реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кулиа Женнер өөрийн хүчээр хамгийн залуудаа ТЭРБУМТАН болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар алдарт "Форбес" сэтгүүл нийтэд мэдээлсэн байна. 

 

Өдгөө 21 настай Кулиагийн нийт хөрөнгө нэг тэрбум ам.долларыг давсан аж. Тэрбээр 2017 оноос өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ зах зээлд худалдах болсон ба дэлхийн шилдэг гоо сайхны брэндүүдийг ардаа орхиж, улиралд 100-200 сая ам.долларын цэвэр ашиг олох болжээ.

 

Залуухан ээж Кулиа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд өөр тоглож, маркетингаа өөрөө хариуцан ажилладаг гэнэ.

 

Дэлхийн түүхэнд 30 нас хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон 10 эрхэм бий. 2008 онд "Фэйсбүүк" сүлжээний үүсгэн байгуулагч Марк Зукербэрг 23 насандаа тэрбумтан болж байв.

 

Харин Кулиа хамгийн залуудаа ийнхүү нэр хүндтэй алдрыг хүртлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Кулиа биш ээ. Кайли гэж зөв бичээчээ.
2019-03-06
kylie jenner Кайли Женнер гэж нэрийг нь зөв бичмээр. Кулиа гэхгүй ээ. ккк
2019-03-06