Монголбанк хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авлаа
2019-03-06

Монголбанкны Эрдэнэсийн сан 2019 оны 2 дугаар сард 84.1 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 438.6 кг алт худалдан авч байснаас 354.5 кг дутуу буюу 81%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкнысалбар 2.3 кг алтыг худалдаж авлаа.

 

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 5-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. 2019 оны 2 дугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 10% тай байв.

 

2019 оны 2 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 111,748.31 төгрөг байлаа.

 

График 1. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

 

График 2. 2019 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

 

Shuud.mn
Сонин хачин