Айлын үхрийг буудаж хулгайлан тээвэрлэж явсныг илрүүлжээ
2019-03-06

 

Айлын үхрийг буудаж, хулгайлан Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

 

Тодруулбал өнөөдөр /2019.03.06/ өглөө 09.00 цагийн орчимд 22-ын товчоон дээр орон нутгаас айлын үхрийг буудаж, хулгайгаар оруулж ирэхийг завдсан этгээдийг алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Өнгөрсөн 2018 онд мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой 1360 гаруй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж 10 гаруй мянган мал хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан байна.

 

Малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаа сэрэмжлүүлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин