Голын мөсөнд наалдсан эрэгтэй хүний цогцос олджээ
2019-03-06

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 100 метрт /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ эрэгтэй хүний цогцос голын мөсөнд наалдсан байна гэсэн дуудлага 2019.03.05-ны өдрийн 13:38 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 13:45 цагт очиж, 39 минут ажиллаж, тус сумын харьяат иргэн Э /24 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөснөөс салгаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Holdson muur sergeed bhad ene zaluu amidrah cnyum biluu dusal taria hiij seheeh gej uzwel amidrana daa
2019-03-06