Улсын нөөцөөс аймгуудад шуурхай албаны автомашин олгов
2019-03-06

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоолоор улсын нөөцөөс зарим аймаг, сумдад шуурхай албаны автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

 

 Шуурхай албаны автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

 

 

 Онцгой байдлын ерөнхий газарт 15 тн-ын шатахуун тээвэрлэгч автомашин, Хил хамгаалах ерөнхий газар, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Завхан аймгийн Тэс суманд УАЗ-22069 маркийн фургон автомашины  түлхүүрийг ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр гардуулан өглөө

. 

 

Мөн Завхан аймгийн Яруу сум, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны автомашин, мөн аймгийн Хүнс, хөдөө аж газарт  2 тн-ын ариутгал автомашин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад нийт 74 гэрийг улсын нөөцөөс олгоод байна гэж Онцгой байдлын ербнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин