Энэтхэгтэй эвлэрэхийг хүссэн Пакистан террористуудыг баривчилжээ
2019-03-06

Энэтхэг, Пакистаны хилийн Кашмер мужид өнгөрөгч сарын 14-нд террорист этгээд халдлага үйлдсэн билээ.

 

 

Халдлагаар Энэтхэгийн 40 иргэн амиа алдсан нь олон жилийн турш газар нутгийн маргаантай байгаа хоёр улсыг дайсагнахад хүрсэн юм.

 

Энэхүү цус урсгасан халдлагыг Пакистан дахь "Жайш-и-Мохаммад" гэх алан бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсон билээ.

 

Энэтхэг өнгөрөгч долоо хоногт тус бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгсөн бол хариуд нь Пакистан, Энэтхэгийн хоёр онгоцыг буудаж, сөнөөхөөс гадна нэг нисгэгчийг олзолсон. Пакистан хөрштэйгээ зөрчилдөх туйлын сонирхолгүй гэдгээ илэрхийлэн, олзлогдсон Энэтхэг нисгэгчийг суллаад байна. 

 

Тэгвэл Пакистаны эрх баригчид Кашмер мужид халдсан дээрх алан хядах бүлэглэлийн 40 гаруй гишүүнийг баривчилжээ. 

 

"Тус бүлэглэлийн 44 гишүүн урьдчилан сэргийлэх төвд саатуулагдаж байна" гэж Пакистан мэдээлэв. Баригдаад буй этгээдүүдийн дунд тус бүлэглэлийн үүсгэн байгуулагч Масоод Азхар бий гэнэ. 

 

Пакистаны Дотоод хэргийн сайд Азам Солеман Хан "Мөрдөгчид тэдний эсрэг нотлох баримт цуглуулж байгаа. Тун удахгүй буруутай этгээдүүд ялаа авах болно" гэж хэлжээ. 

 

НҮБ болон АНУ, Их Британи, Энэтхэгийн эрх баригчид  "Жайш-и-Мохаммад" бүлэглэлийг нийгэмд онц аюултай террорист бүлэглэл" гэх ангилалд багтаасан юм.

 

Энэтхэг "Пакистаныг дотоод дахь террористуудаа санхүүжүүлж, үйл ажиллагааг нь алсаас дэмждэг" гэж халдлагын дараа буруутгасан нь зөрчилдөөнийг улам хурцадгахад хүргэсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Пакистан ч АНУ-ыг дагасан хогийн улс даа. Мэдээж террористуудыг өөгшүүлж байдаг учраас нутаг дэвсгэрт нь чөлөөтэй зугаалж явдаг. Алан хядагчдыг шүүнэ гэдэг утгагүй. Шууд газар дээр нь нам буудаад газрын хөрснөөс цэвэрлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний дунд ургасан хорт хогийн ургамлын үндсийг тасдах хэрэгтэй
2019-03-07