Солонгосын шүүх Оросын далайчдад ял оноолоо
2019-03-06

Өмнөд Солонгосын шүүх Оросын "Palladium" хөлгийн таван гишүүнд ял оноосон талаар TASS агентлаг мэдээллээ. 

 

 

Хөлгийн багийнхан Солонгосын эргийн хамгаалагчдын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, эсэргүүцэл үзүүлсэн байна.

 

Мөн бичиг баримтаа үзүүлэхийн оронд боомтоос гарахыг завдсан аж.

 

Төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, бичиг дарамт дутуу, эсэргүүцэл үзүүлсэн гэж хөлгийн багийнхныг үзэж, тус бүр нь ял оноожээ.

 

Шүүхээс хөлгийн эзэнд 2.5 жил, хөлгийн ахмадад нэг жилийн хорих ял, мөнгөн торгууль, үлдсэн гишүүдэд 10 сарын хорих ял оноосон байна.

 

Ял ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ба энэ хугацаанд хөлгийн багийнхан давж заалдах эрхтэй гэнэ. 

 

"Palladium" хөлөг өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд Бусан хотын эрэг орчимд саатуулагдсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Чи өөрөө гуйлагчин !!!
2019-03-07
ivanuud bolj
2019-03-07
харин ч азны юм болсон юм биш үү гуйлгачин улсдаа байснаас баян улсын шоронд
2019-03-06
zochin:
Чи өөрөө гуйлагчин !!!
Өмнөд Солонгосыг хогтой нь хамт усанд живүүл
2019-03-06