Мадуро, Германы Элчин сайдыг улсаасаа хөөлөө
2019-03-07

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынх нь дотоод асуудалд хошуу дүрж, худал ташаа мэдээлэл түгээсэн тус улсад суух Германы Элчин сайдыг албадан гаргахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Элчин сайдыг улсыг нь орхин гарахад 48 цагийн хугацаа олгосон ба өгөгдсөн хугацаанд хил давахгүй бол баривчилж, ял асуухаа мэдэгдсэн байна.

 

Германы Элчин сайд Даниел Криерер дээрх шийдвэрт сэтгэл дундуур буйгаа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ илэрхийлжээ.

 

Элчин сайд болон бусад гадаадын төлөлөөгчид Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн зарлаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдотай нууц уулзалт хийж байсан гэж албаныхан мэдээлэв. 

 

Германы Гадаад хэргийн сайд "Мадурогийн шийдвэр Венесуэл, Германы харилцаанд сэв суулгалаа" гэлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин