Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол АНУ хоригоо чангатгана
2019-03-07

Хойд Солонгос Хойд Солонгосын эрх баригчид нутгийн хойд хэсэгт байрлах  пуужингийн туршилтын "Сохэ" талбайгаа шинэчлэн засварлаж, ойролцоо бүсэд бүтээн байгуулалтын ажил өрнөж буйг сансрын хиймэл дагуулаас авсан зургаар гэрчлээд буй юм.

 

 

Тэгвэл уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдэл хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Болтон өчигдөр “Fox Business Network” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Хойд Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзахгүй бол бид хориг арга хэмжээгээ чангатгахаас өөр сонголтгүй" гэж хэлжээ. 

 

Тэрбээр үргэлжлүүлэн "Ким Чен Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзахгүй бол Дональд Трамп хоригоо цуцлахгүй гэсэн байр сууриндаа хатуу зогсож байгаа. Тэд энэ талаар ч тодорхой ярилцсан. ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трамп энэ талаар тодорхой хэлсэн. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол АНУ эдийн засгийн хоригоо чангаруулсаар байх болно" гэлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
зөв, тэр муухай гахайг устгах хэрэгтэй ,ард түмнийхээ зовлонгоор жаргаж бгаа хувалз ,оросын хувьд америкад хоосон салаавчнаас өөр үзүүлэх өгөх юм бгүй л дээ
2019-03-07
Бөмбөгдөж дээрэлхэж чадахгүй орнууддаа хий дэмий хориг тавина гэж сүржигнэхэээс цаашгүй лалрын улс бол АНУ. Өнөөдөр хориг тавиулсан Орос яаж байна.Та нарын өмнөөс салаавч өгч байгаа биз дээ кк
2019-03-07