"Хүн аалз" хормын төдийд шинэхэн дурлалтайгаа учирчээ
2019-03-07

"Хүн аалз" киноны од жүжигчин Эндрью Гарфилд энэ долоо хоногийн эхээр Британийн нэрт дуучин Рита Орагаас харилцаагаа тасалсан билээ.

 

 

Тэд дөрөвхөн сар болзоод ийнхүү тодорхойгүй шалтгаанаар салцгаасан байна. 

 

Тэгвэл жүжигчин залуу хормын төдийд шинэхэн дурлалтайгаа учирсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Тэрбээр Исландын жүжигчин Эйслин Виэ гэх бүсгүйтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Хос Лондон хотноо зохион байгуулагдсан  "Olivier Awards"  шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцсон ба дараа нь тансаг зоогийн газраас үйлчлүүлсэн гэнэ. 

 

Харин найз залуугаасаа салаад буй дуучин Ора өчигдөр Лондонгийн их дэлгүүрээр үйлчлүүлж, шоппинг хийжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Tohioldliin yumiig magtsan baidag pin geed zayanii hantaigaa uchrana gevel ter zayanii hani bish tohioldliin yum
2019-03-10
Who cares!
2019-03-07