Ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцох уу
2019-03-07

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 18-нд хуралдуулахаар товлон зарлаад байна. Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга захирамжилна.

 

Өнгөрсөн намрын чуулганаар улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 40 гаруй хоногт гацсан. Тиймээс ч хуулийн хугацаанд батлагдах заалттай Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай баталсныг эс тооцвол төлөвлөсөн бусад асуудлаа орхигдуулсан. Шинэ оноос хуулийн хугацаа нь дуусгавар болж байгаа алтны 2.5 хувийн татварыг үргэлжлүүлэх хэлэлцэхтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа гацсан.  Мөн Татварын багц хуулийн төсөл хүлээгдсээр байгаа. Тиймээс ээлжит бус чуулганаар нийгэмд хүлээлт үүсгээд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах юм.

 

Өнгөрсөн намрын чуулган М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж,  Г.Занданшатарыг томилсноор өндөрлөсөн.  Тиймээс ч шинэ спикер  намрын чуулганы хааж  хэлсэн үгэндээ “УИХ-ын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, парламентын соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүний тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-д нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн тодотгож, чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсэг байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.  Уг хэлэлцүүлгээр ирэх хаврын чуулганаас гишүүд хурууны хээгээр  ирцээ бүртгүүлж, саналаа горимд шилжин, чуулган, байнгын хороодын хуралдааны тасалсан тохиолдолд цалингаас  нь хасдаг байх зохицуулалтыг хийж байгаагаа ч мэдэгдсэн. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар  УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүд хариуцлага, ёс зүйгээ өндөрсгөх  эсэхээ шийднэ. Харин дээрх Татварын багц хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засагт хийгээд иргэдэд ямар эерэг нөлөө үзүүлэх нь ирэх намраас мэдрэгдэх биз.

 

Ээлжит бус чуулганаар томилгооны асуудлыг хэлэлцэхээр байгаа. Учир нь Ерөнхийлөгчөөс ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, АТГ-ын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлсэн.

 

Эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий 23 гишүүн шалгагдаж байгаагаас таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурор УИХ-д хүргүүлнэ гэж О.Баасанхүү гишүүн мэдээлсэн. Нийгэм ч ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Өмнө нь нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг УИХ хүлээж авалгүй буцаасан. Харин энэ удаад хэрхэхийг олон нийт харж, шаардаж байгаа билээ.

 

 Цаашлаад хугацаат цэргийн албан хаагч амиа алдсан, ШШГЕГ-ын цагдан хорих байранд шүүгч амиа егүүтгэсэн, уурхайн ослоор дөрвөн иргэн нурангид даруулж, амиа алдсанаас онцгой байдлын албан хаагчид эдүгээ долоо дахь хоногтоо эрэн хайх ажиллагаа явуулж, гурван хүний цогцсыг гаргаад байгаа. Тиймээс ч нийгэм БХБ-ын сайд Н.Энхболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцохыг шаардаж байгаа.

 

Эрх баригчдын тухайд энэ он хариуцлага жил.  Ирэх сонгуулийн жилийг угтаж энэ онд амжиж амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх үүрэгтэй. Учир нь цаг хугацаа эрх баригчдыг хүлээхгүй. Тиймээс ч энэ оны төсөвт 123 сургууль, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7, цэцэрлэгийн 176 барилга барих хөрөнгийг суулгаж, 58 сургууль, 5 сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон 134 цэцэрлэгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ оны улсын төсөвт төлөвлөснөөр энэ онд улс орон даяар бүтээн байгуулалт өрнөж, сургууль, цэцэрлэг сүндэрлэн босох нь. Хаврын дунд сарын шинийн нэгэнтэй золгоод байгаа энэ өдрүүдэд улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалт эхлэх байтугай тендэр зарлагдаж,  хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн эсэх нь ч тодорхойгүй байна.

 

Харин чуулган завсарласан хэдий ч энэ хаврын улстөржилтийн салхийг иргэний нийгмийн хөдөлгөөнүүд бус эрх баригчид өөрсдөөсөө эхлүүллээ. Идэр гурван есийн хүйтнээр иргэдийг жагсаал, цуглаанд уриалж, УИХ-ын даргыг огцруулахыг шаардан, гэр барьж, суулт зарлуулсан УИХ-ын таван гишүүний нэг өнөөдөр ЗХЭГ-ын даргаар томилогдоод байгаа. ЗГХЭГ-ын шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн байдлаар 1992 оны хувьчлалыг шалгах, Хөгжлийн банкийг шалгах,  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаан авахаар ажлын хэсэг байгуулан, өөрөө ахлан ажиллаж байгаа. Тиймээс ч “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаарх Засгийн газрын хуралдааны протоколыг нууцлалын зэргээс гаргаж, олон нийтэд дэлгэж, танилцуулан, “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлах шийдвэр Засгаас гаргуулан, өөрийн биеэр очиж хэрэгжүүлэн “улсын баатар”-ын дүрд өөрийгөө хувиргаад байна. ЗГХЭГ-ын даргын энэ бүх үйлдэлд эгдүүцсэн сөрөг хүчин “Л.Оюун-Эрдэнэд “ЗГХЭГ-ын дарга бус  АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга гээд хуулийн байгууллагын ажил хийвэл зохино” гэж ёжлов.

 

Тэгээд ч ирэх өдрүүдэд эрх баригчдийг Хэнтийн нөхөн сонгуулийн хүндхэн даваа хүлээж байгаа. Хэнтийн нөхөн сонгуульд эрх баригчдын үйл ажиллагаанд эхний дүнг тавьж, 2020 оны сонгуулийн өнгийг нь тодорхойлно.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Зөв
2019-03-30
MANANGIINKHAN ZAKHIALGAAR YUM BICHUULEED L , EKHLEED TA NARYN UCHRYG OLOOD DARAA NI JDUCHDEE KHELELTSENEE
2019-03-08
Аль алиныг нь шийд , шуурхай шийд ! Алгуурлах тутам араар чинь тавина , аль аль нь ....
2019-03-08
http://www.judcouncil.mn/main/8689--.html Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Website Mongolian copper corpraition гэх компаний гомдлыг бүрэн эхээр нь байршуулжээ Шүүхийн ерөнхий зөвлөл Үүнээс цааш Иргэн бүрийн эсвэл хуулийн этгээд бүрийн өгсөн гомдлыг ингэж нийтэлж байвал зүгээр юм шүү
2019-03-07
http://www.judcouncil.mn/main/8689--.html Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Website Mongolian copper corpraition гэх компаний гомдлыг бүрэн эхээр нь байршуулжээ Шүүхийн ерөнхий зөвлөл Үүнээс цааш Иргэн бүрийн эсвэл хуулийн этгээд бүрийн өгсөн гомдлыг ингэж нийтэлж байвал зүгээр юм шүү
2019-03-07
иргэн:
МАНАН-г АРИЛТАЛ ЖДҮ-Г ХОЙШ НЬ ТАВИХ НЬ ЗӨВ
2019-03-07
Зочин:
ЖДҮ-ийн хулгайчуудад хариуцлага тооцохгүй бол ингэж сагсагнасны хэрэг гарахгүй шүү Оюун-Эрдэнэ, Батзандан нараа
2019-03-07
Зөв
Одоохондоо түр хойш байж байг 1 р ээлжэнд АТГ ..болон но вшийн хэдэн шшүгч МАНАН г устгах ёстой
2019-03-07
Одоохондоо түр хойш байж байг 1 р ээлжэнд АТГ ..болон но вшийн хэдэн шшүгч МАНАН г устгах ёстой
2019-03-07
зочин:
Юун ,ЖДҮ вэ??, наана чинь аймшгийн том хулгайч нар ,улс орныг минь сүйрүүлчихээд байна, эхлээд тэд нарыг устга.
2019-03-07
Zocnin:
Uls orondoo hiisen zyilgyi naimaacnin humuus tord garahaaraa mongo huulegcn naimaacnin setgehuigeeree l handah yum daa
2019-03-07
Иргэн:
Ждү г шалга хариуцлага тооц сайн шалга аан ждү зээл авсан болгоныг
2019-03-07
ZOCHIN:
JDU CHIN GISHUUDTEI HARIUTCLAGA TOOTCOH SHAARDLAGAGUI.UCHIR N TEDENTEI NIILJ UUL UURHAI,ERDENET ,BAYR BAYRTCOGT ,SAIHANBALAI ,ELBEGDORJ MI .ENHBOLDTONGUUDIIN BOLON DORLIGJAVIIN HERGUUDIIG SHUUH SHAARDLAGATAI.JDU DAHIN AVCH BOLOHGUIG OILGOOD BUTCAAGAAD TOL GUITCEE. BUH SANG SHILEN BOLGO...
2019-03-07
Иргэн:
Ждү г шалга хариуцлага тооц сайн шалга аан ждү зээл авсан болгоныг