Ерөнхийлөгчийн охиныг гэрийн хорионоос шорон руу шилжүүлжээ
2019-03-07

Узбекистаны Ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гульнара Каримовыг өчигдөр 14.00 цагийн орчимд гэрийн хорионоос албадан шорон руу шилжүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус улсын шүүх 2016 онд таалал төгссөн Ерөнхийлөгчийн охиныг шилжүүлэх шийдвэр гаргасан байна. 

 

Цэнхэр плаж өмссөн Гульнараг хоёр эрэгтэй гэрээс нь хүчээр гаргаж буй зургийг Grégoire Mangeat‏  гэх твиттер хэрэглэгч нийтэд цацаж, "хуулийн байгууллагынхан хууль бус ажиллагаа явуулж байна" гэж буруутгажээ.

 

46 настай Гульнара гэрийн хорионд хоригдож байхдаа байнга интернэт ашиглахаас гадна гэрээ хэд хэдэн удаа орхиж явах хууль бус үйлдэл гаргасан байна. 

 

Шүүхээс "Тэрбээр хуулийн шийдвэрийг хүндэтгэхгүй, удаа дараа зөрсөн" гэлээ. 

 

Гульнара 2017 онд луйвар, мөнгө угаасан хэрэгт буруутгаж, шүүхээс 10 жилийн ял сонссон юм. 2018 оны эхээр түүний ялыг гэрийн хорионд эдлүүлэх шийдвэр гаргаад байжээ. 

 

Дээрх баривчилгааны дараа шүүхээс "Гульнара Каримов үлдсэн ялаа шоронд эдлэх болно" гэж шийдвэрлэсэн аж. 

 

Гульнара эцгийнхээ буянаар улс төрийн салбарт танигдсан нэгэн бол өөрийн хүчээр урлагийн салбарт алдаршиж, поп дуучин болсон юм. Нэг хэсэг түүнийг эцгийнхээ залгамжлаг хэмээн ард түмэн нь хүндэтгэдэг байжээ. 

 

Прокурорууд түүнийг Орос, Британи, Арабын Нэгдсэн Эмират зэрэг нийт 12 улсад нэг тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг тусгай мафийн бүлэглэлтэй холбоотой болохыг нотлох баримтаар нотолсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yerunhiilegchiinm ohin yum chine ohin l gehees yerunhiilegchiin huuhen geltei ni bish dee
2019-03-07
Харин тийн:
46-тай "Охин" гэж байх уу?
2019-03-07
Зочин:
Ямар их алдаатай мэдээ вэ. Унших гэж зовох юм байна л даа.
2019-03-07
Харин тийн:
46-тай "Охин" гэж байх уу?
ЕРӨХИЙЛӨГЧИЙГ ОХИНЫГ..........ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ
2019-03-07
zochin:
yerunhiilegchiinm ohin yum chine ohin l gehees yerunhiilegchiin huuhen geltei ni bish dee
хогийн газар ерөнхийлөгчийн охин болж төрдөг юм бэ
2019-03-07