"Huawei” компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өглөө
2019-03-07

БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei” компани албан ёсоор АНУ-ын Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Вашингтон өнгөрөгч оноос "Huawei” компанийн бүтээгдэхүүн олон улсад тархан тагнуулдаг гэх худалд мэдээллээр холбоотон орнууддаа мэдэгдэж, компанийнх нь нэр хүндэд халдсан гэж тус компани үзжээ.

 

“Huawei” компани төлөөлөгч Гуо Пин "Манай компани бие даасан удирдлагатай. БНХАУ-ын Засгийн газартай ямар холбоогүй, зөвхөн технологийн салбарыг хөгжүүлэх, улам хүчирхэгжүүлэх ганцхан зорилго дор үйл ажиллагаагаа явуулдаг" гэж мэдэгдэв. 

 

АНУ-ын Засгийн газар "Huawei”-ийн бүтээгдэхүүнийг ямар шалтгаанаар хориглосон, өөрсдийн тулгаж буй тагнуул хийсэн гэх мэдэгдлээ баримт нотолгоогоор нотлоогүй юм. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп өнгөрөгч онд "Huawei”-ийн бүтээгдэхүүн Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдэж, хориг тавьсан. Мөн тус компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Иранд бараа бүтээгдэхүүн нийлүүсэн хэмээн буруутгасан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
саваагүй нохой саранд хуцжээ
2019-03-09