Орон нутгийн англи хэлний багш нарын чадварыг сайжруулна

img

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд  Элчин сайд, ноён Филип Малон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг ирэх оны нэгдүгээр сард ИБУИНХЦ-д зохион байгуулах уламжлалт арга хэмжээ Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцохыг урилаа. БСШУС-ын сайд урилгыг хүлээж авснаа илэрхийлээд айлчлалын үеэр Монгол Улсыг сурталчлах уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

 

Мөн хос хэлний боловсролыг дэмжих, хөдөө орон нутаг багшилдаг англи хэлний багш нарын ур чадвар, заах аргыг сайжруулахад Кембриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өвөө:
Бүх хүмүүсээ англи хэлтэй болгох ажил хийвэл сайн байна.Кирилл үсэг, англи хэлтэй байхад хаана ч хоолоо олоод иднэ.Уйгаржин бичгийг хэл, түүхийн мэргэжлээр сурч буй улсад заахад хангалттай биш үү.
2019-03-10