Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2019-03-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог билээ.

 

Иймд энэ долоо хоногийн Баасан гарагт /2019.03.08/ буюу өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

 

Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Энэхүү саатуулагдсан жолооч нарын 45 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан аж.

 

Иймд иргэд, бүсгүйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин