Одонтой ээжүүдийн хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулав

Гэрлэх ёслолын ордноос санаачлан "Одонтой ээжүүд фэйсбүүк группийн гишүүд хамтран Алдарт эхийн одонтой зургаагаас дээш хүүхэдтэй 31-36 насны 10 ээжийн хуримын ёслолыг өнөөдөр /2019.03.09/ Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулж байна.
Хуримын ордны удирдлагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.
Мөн "Одонтой ээжүүд" фэйсбүүк групп болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр 9 хосын хуримын ёслолын ажиллагааг 15.00 цагт "Континентал" зочид буудлын ресторанд хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ