Дэниел Рэдклифф: Дэлгэцэн доторх би илүү гайхалтай харагддаг
2019-03-10

Их Британийн алдартай зохиолч эмэгтэй Жоан Кэтлин Роулингийн зохиолоор бүтээсэн шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал киноны гол дүрийг дэлгэцнээ амилуулсан жүжигчин Дэниел Рэдклиффээс “Vogue”сэтгүүл ярилцлага авчээ.

 

 

-Нэг зүйл их сонин байна. Та олны танил нэртэй болчихсон хүн. Гэтэл гэгээн цагаан өдөр баар хэсээд явах юм. Паппарацуудаас эмээхгүй байна уу?

 

-Та битгий тэгэж их хөөргөөд бай л даа. Бейсболын малгай өмсөөд, хар шил зүүгээд л урагшаа. Тэгсэн байхад намайг хэн ч танихгүй, мэдэхгүй. Энд намайг байгааг мэдэхгүй. Бурхны авралаар тэд гэрийн минь үүдээр эргэлдээд байдаггүй. Тэгэх угаасаа хориотой л доо. Яагаад гэвэл би бол ууртай эр.

 

-Та саяхан нэг жүжиг дээр олны өмнө нүцгэн гараад ирсэн. Тэр үед хүүхдүүд зөндөө байсан шүү дээ?

 

-Тэгэх хэрэгтэй болоод л тэгсэн. Миний үүрэг байсан юм аа. Яахав, жаахан эвгүй л юм билээ. Гэхдээ нэг, хоёр, гурван үг хэлсний дараа бие жаахан тавирч байна лээ.

 

-Охидтой ч бас тэгэж зоригтой харьцана биз?

 

-Үнэндээ бол тайз, амьдрал хоёр өөр зүйл. Алдар нэрд гарч яваа өсвөр насны нэгнээс охидын талаар асуухаар тэд ичээд хариулж ядаад байдаг. Миний хувьд бол тэр талаар харин ч ярьж хэлж, магтах нэгийг нь магтаад өгөх хэрэгтэй гэж боддог. Харригийн дүрийг бүтээхээс өмнө охид надад дургүй байсан. Гэнэт л охид намайг түрүүлж болзоонд урих болсон. Уг нь залуус эхний алхмыг хийдэг бус уу. Тэдний үйлдэл намайг  гайхшруулж байсан ч би зөвшөөрдөг байлаа.

 

 

-Мюзиклд дахин тоглох юм уу?

 

-Тэгнэ. Миний дуртай мюзикл, би их баяртай байгаа. Би чармайж ажиллах болно. /Инээв./ Дуулах талаар санаа нэг их зовохгүй байна. Дуулах дуртай, аль дээрээс л дуулж байгаа. Харин бүжиглэх талаар гэвэл ёстой туршлагагүй. Гэхдээ одоо долоо хоногт дунджаар есөн цаг бүжгээр хичээллэж байна. Тиймээс хэрэв бүтэлгүйтвэл, шалтгаан нь миний хичээл зүтгэл дутсаных лав биш.

 

-Харригийн бага, идэр насны найзууд Руперт, Эмма та гурав бас маш хурдан амжилтад хүрсэн шүү. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

 

-Биднийг том үсрэлт хийгээдэх гээгүй. Харин ч эсрэгээр, биднийг жүжигчний хувиар сүүлийн 2-3 жил хийхээр бэлтгэж байсан. Тэд угаасаа энэхүү цувралыг амжилтад хүрэхийг мэдэрч байсан.

 

-Эмматай үерхэж байсан билүү. Яагаад салсан юм бэ?

 

-Би тэрэнд сайн байгаагүй зүгээр л дасчихсан гэж болохоор.

 

 

-Харри Поттер хичнээн шүтэн бишрэгчтэйг та төсөөлж байна уу?

 

-Харри Поттерыг шүтэн бишрэгчдийг “Оддын дайн”-ы шүтэн бишрэгчидтэй үнэнч байдлаар нь харьцуулж болох юм. Тэд эхлээд номын, дараа нь киноны шүтэн бишрэгч нь болсон.

 

-Өөрийгөө дэлгэцнээс харах дуртай юу?

 

-Сонгодог асуулт байна. Харамсалтай нь үгүй, дэлгэцэнээс өөрийгөө харахад ер нь л хачин санагддаг. Гэхдээ үүнийг би хийсэн юм шүү гэсэн бодол өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Тиймээ, би мундаг шүү? /Инээв/ Дэлгэцэн доторх би илүү гайхалтай харагддаг.

 

-Та ямар үйлдэл хийхээрээ өөрийнхөөрөө байдаг вэ?

 

-Би одоо ч их идэвхтэй хэвээрээ. Надад хангалттай эрч хүч бий. Өөрчлөгдсөн цорын ганц зүйл бол энэ их эрч хүчээ дөрөвхөн цагийн дотор шатаачихалгүй бүх л өдрийн турш илүү ухаалгаар хуваарилах арга боловсруулсанд л байх. Гэхдээ урьдынх шигээ байна гэдэг гайхалтай. Би урьдынхаасаа илүү сониуч болсон байх. Сониуч байх нь хүний хамгийн гайхалтай чанар шүү. Би одоо ч 11 настай байсан шигээ зураг авалтын талбайд гарахдаа бишрэн зүрхшээдэг хэвээрээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин