Хэрхэн зөв амьсгалж, уушгиа баярлуулах вэ
2019-03-10

Дасгал хөдөлгөөн хийж байхдаа амьсгалаа зөв авах нь хамгийн чухал. Амьсгалаа буруу авах нь таны хичээл зүтгэлийг баллах аюултай гэдгийг та мэдэх үү. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Ямар ч дасгал болон хөдөлгөөн хийсэн бай 15 минутын зайтай амарч, ус уух хэрэгтэй. Та ус уусныхаа дараа дээшээ хараад хамраараа гүнзгий амьсгаа авахаад амаараа гарах хэрэгтэй. Энэхүү энгийн дасгалыг 3-5 удаа хийхэд уушги хүчилтөрөгчөөр цэнэглэгдэх болно.

 

Алхам №2

 

 

Та ямар ч үед нүдээ аниад хамраараа амьсгал аваад 3 секунд амьсгалаа бариад дараа нь гаргах хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэндэд тустай.

 

Алхам №3

 

 

Амаараа амьсгалаа гаргах үедээ хурдан бус удаанаар амьсгалаа гаргавал илүү үр дүнтэй.

 

Алхам №4

 

 

Дулаанхан улиралд гутлаа тайлаад зүлгэн дээр гишгээрэй. Энэ үед та нүдээ аниад амьсгалаа хамраараа аваад амаараа гарга. Хүчилтөрөгч таны биеэр жигд тарж, танд эрч хүч болон амар тайван байдлыг бэлэглэх болно.

 

Алхам №5

 

 

Гүйж байхдаа та ойр ойрхон амаараа амьсгал авбал хурдан ядрахгүй.

 

Алхам №6

 

 

Та тамхины утаа эсвэл бусад хортой утаанаас өөрийгөө хамгаалж, энэхүү орчинд гүнзгий амьгалах хэрэггүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин