Хоёр Ганаагийн "Халуун зүрх" юуг өгүүлэх вэ
2019-03-11

 

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшныг байгуулаад байгаа. Уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

 

Энэхүү киног жүжигчин, СТА Д.Ганцэцэг бурхны орныг зорьсон өөрийн ханьдаа зориулан бүтээж буй аж. Тэрбээр энэ тухай “Миний хань 2011 онд тэнгэрт одсон. Ханьдаа зориулан бүтээл хийхсэн гэж үргэлж боддог байлаа. Тиймэс А.Ганчимэгтэйгээ хамтраад “Халуун зүрх” хэмээх бүтээлийг ханьдаа зориулан хийсэн” хэмээн ярьжээ.

 

Тус киноны зохиолыг жүжигчин СТА А.Ганчимэг бичиж, Д.Ганцэцэг ерөнхий найруулагчаар ажилласан байна. Харин киноны дууг “Vocie Mongolia” шоуны ялагч Энгүүн дуулсан бөгөөд удахгүй олны хүртээл болох ажээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18