"Мартын 8"-нд эхнэрээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ
3-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эхнэрээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал 2019 оны гуравдугаар сарын 09-ны өдөр 00.00 цагт БЗД-ийн 5 хороо Монелын гудамжнаас цээжин тус газраа хутгалуулсан эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 

Уг дуудлага мэдээллийг шалгахад 40 настай эмэгтэй О-ийн зүүн даланд түүний нөхөр 41 настай М нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс үүдэн марган хутгалсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. 

 

Уг гэмт хэрэгт цагдаагийн байгууллага Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн тус хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд 11.7-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татан шалгалгах үндэслэлтэй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яанаа алах нь ээ..хичнээн согтуу ч ...согтуу хүн сохор ухаантай гэдэг үнэн шдээ.. хүнрүү хутга бариад дайрна гэдэг аймаар...
2019-03-11