Эхнэрээ баярлуулах гэж салют буудуулаад машин шатаажээ

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эхнэрээ хутгалж гэмтээсэн балмад нэгэн байхад гэргийгээ баярлуулах гэж салют буудуулаад санамсаргүйгээр бусдын автомашиныг шатааж өрөнд унасан хэрэг ч гарчээ.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 5 хороо "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 8-ны өдрийн 22 цаг 30 минутад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус хороонд оршин суух иргэн "Д" /эр.47н/эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай ,хатуу кардонон суурьтай, 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхрын цонхоороо буудуулжээ.
Гэтэл салют буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "ToyotaРrobox" автомашин дээр унаж шатаасаныг цагдаагийн байгууллага шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ