Видео: Ц.Энгүүний анхны уран бүтээл
2019-03-12

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшныг байгуулаад байгаа. Уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

 

Энэхүү киног жүжигчин, СТА Д.Ганцэцэг бурхны орныг зорьсон өөрийн ханьдаа зориулан бүтээж буй аж. Тэрбээр энэ тухай “Миний хань 2011 онд тэнгэрт одсон. Ханьдаа зориулан бүтээл хийхсэн гэж үргэлж боддог байлаа. Тиймэс А.Ганчимэгтэйгээ хамтраад “Халуун зүрх” хэмээх бүтээлийг ханьдаа зориулан хийсэн” хэмээн ярьжээ.

 

Тус киноны зохиолыг жүжигчин СТА А.Ганчимэг бичиж, Д.Ганцэцэг ерөнхий найруулагчаар ажилласан байна. Харин киноны дууг “Vocie Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулжээ. Ингээд жүжигчин СТА Д.Ганцэцэгийн үгийг нь бичиж Б.Цогбаярын аяыг нь зохиосон залуу дуучин Ц.Энгүүний анхны уран бүтээлийг толилуулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин