Алга болсон гурван настай хүүхдийг эсэн мэнд олжээ

img

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн ”Зүүн сайрын-Ам” гэдэг газар 3 настай Б сураггүй болсон өчигдөр дуудлага иржээ. Охин хамаатны айлд байхдаа гэрээс нь сураггүй алга болсон байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, гэрээсээ баруун зүгт 2 км-т байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

So:
Tsagdaa bolon ontsgoin ajilchiddaa ajliin ulam ih amjilt husey.
2023-08-26