УИХ-ын ээлжит бус чуулганаар 8 асуудал хэлэлцэнэ
2019-03-12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. 

 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар: 

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.

 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлов.

 

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /Ц.Цолмон/-д даалгасан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хэлмэгдлийн нѳхѳн олговрын тухай хуулиа баталчихвал мѳн ч их буян болно доо.Уулн бүгдээрээ мэдсээр бж сонин юмаа
2019-03-14
Иргэн:
Ард түмэнд хэрэгтэй хуулийн төсөл нэг ч алга. 8-н асуудлын 3 нь сандал суудлын асуудал 3 нь татварын асуудал, үлдсэн хоёр нь лиценз төрийн өмчтэй холбоотой асуудал.
2019-03-13
НӨАТ гээд тэртээ тэргүй маш том дарамт ард түмний нуруун дээр бхад бас л татвар татвар гэх юмдаа. Татварын эцсийн төлөгч нь хэрэглэгч ард бид шүү дээ.
2019-03-12
irgen:
erdenetiin 49 iin hajuud bol j.d.u bol elsnii shirheg tegeed ch buuh ezen butsah haygtai .ene asuudaliig tur aznaad urdaar shuuh.prokurpr a.t.g zprigiin hereg geed tom asuudalaa yriya.tegehgiu bol elbrgdorj terguutenguud naad sedeveer chini toglolt hiih geed bna.manaihaan.uchir manang ogtsuurlsan 40 gishuunii 5 iig j.d.u geed huchii haritsaag oortei ashigta bolgoh geed bnaa..uhaaraach manaihaan
2019-03-12
нр:
ЖДҮ уурлаад сүйд майд кк
2019-03-12
ЧИ ТЭНЭГ ЮМ УУ:
ЧАМД ХАМААГҮЙ...МАНАГИЙН БӨӨЛЖИСӨӨ...
2019-03-12
жду:
я жду жду
2019-03-12
Jeduchin hulgaich nariig yah bol
2019-03-12
ЧИ ТЭНЭГ ЮМ УУ:
ЧАМД ХАМААГҮЙ...МАНАГИЙН БӨӨЛЖИСӨӨ...