"Бионг"-ийн онгоц ЕХ-ны агаарын орон зайд нислэг үйлдэхгүй
2019-03-13

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 157 хүн харамсалтайгаар амиа алдаад байна.

 

 

Этиоп, БНХАУ, Индонез, Монгол Улс, Өмнөд Африк зэрэг орны Засгийн газар уг онгоцыг нислэгт гаргахыг хоригложээ. Мөн өчигдөр Сингапурын Засгийн газар хүртэл дээрх улсуудтай ижил шийдвэр гаргасан гэж мэдэгдэв.

 

Тэгвэл Европын холбоо өчигдөр олон хүний аминд хүрсэн “Boeing 737 Max 8” загварын онгоцыг агаарын орон зайдаа нислэг үйлдэхийг хатуу хориглосон талаар "Ройтерс" агентлаг уламжиллаа. 

 

Европын холбоо "Нислэгийн аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах учиртай" гэлээ. 

 

Энэхүү шийдвэрээс хэдхэн хормын дараа  Австрали, Сингапур, Малайз, Оманы эрх баригчид мөн тус загварын онгоцыг агаарын орон зайдаа нислэг үйлдэхийг хоригложээ.

 

Этиоп болсон аймшигт ослоос тавхан сарын өмнө Индонез улсад “Boeing 737 Max 8” загварын онгоц сүйрч, 189 хүн амиа алдсан билээ.

 

Ослын шалтгаан ижилхэн байх магадлалтай гэж албаныхан мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hogiin Amerik oron sonotugei
2019-03-13
zochin:
Software - алдаатай байна
2019-03-13
шинэ загварын боинг нь унаад байгаа туд бионг гэж байгаа юм кккккккк
2019-03-13
Бионг гэжээ..?! Боинг.
2019-03-13
шинэ загварын боинг нь унаад байгаа туд бионг гэж байгаа юм кккккккк