НҮБ: Пхеньян зэвсэг зарж, хакерууд нь банк хоосолж байна
3-13

НҮБ, Хойд Солонгосын хууль бус наймаа, хакеруудынх талаар тайлангаа нийтэд танилцуулсан талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгос улс 2017 оны эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, хөрш орнуудаа заналхийлсэн юм. Уг туршилттай холбогдуулан НҮБ, Хойд Солонгосын эсрэг “маш хатуу хориг” тавьж, Пхеньяныг алсаас дэмждэг улс, хувь хүн, байгууллагыг “хар жагсаалт”-даа оруулсан түүхтэй.

 

НҮБ-ээс гадна АНУ тэргүүтэй барууны орнууд эдийн засгийн хориг тавьж, Хойд Солонгосын гол холбоотон болох БНХАУ, ОХУ-д дарамт шахалт үзүүлжээ. АНУ эртнээс Хойд Солонгосыг шахан гадуурхах бодлого явуулах болсон ба Вашингтон-Пхеньяны дайсагнасан харилцаа 2018 оноос эрс зөөлөрсөн гэхэд болно.

 

Илүү нээлттэй болоод буй Хойд Солонгосын талаарх тайлангаа шинжээчид НҮБ-д танилцууллаа. 400 хуудас бүхий тайланд нүднээс далдуур явагдаж буй Хойд Солонгосын хууль бус наймааны талаар өгүүлжээ.

 

Хойд Солонгос нууцаар Ойрхи Дорнодын орнуудад зэвсэг худалдахыг завдахаас гадна хакерууд нь томоохон арилжааны банкуудын эсрэг кибер халдлага үйлдэх нь эрс нэмэгдсэн гэнэ.

 

Хойд Солонгосын нефтийн импорт болон нүүрсний экспорт “асар их нэмэгдсэн” гэж тус тайланд дурьджээ.

 

“Хойд Солонгосын импорт, экспорт болон хууль бус тээвэрлэлт эрс ихэссэн нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал. Тиймээс хориг арга хэмжээгээ үргэлжүүлэх учиртай” гэж шинжээчид мэдээлэв.

 

Хойд Солонгос “зуучлагч”-аар дамжуулан Судан, Йемен болон Ливанд хууль бус зэвсэг зарахыг оролджээ.

 

Энэ талаар Хойд Солонгос улсад суух НҮБ-ын тусгай төлөөлөгч Ким Сон өчигдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес руу илгээсэн захиандаа онцлоод “Хойд Солонгосын хакерууд байнга шахуу цахим халдлага үйлдэж, орчин үеийн соёлт иргэншилийг устгах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар байна. Цахим халдлага нүднээс далдуур явагддаг учир аль орны аль банк, байгууллага хакеруудын дайралтад өртсөн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж Ким Сон дурьдав.

 

Хойд Солонгос 6000 орчим мэргэшсэн хакертай ба нэг үгээр “кибер арми”-тай гэхэд хилсдэхгүй.

 

Пхеньянд төвтэй хакерийн баг 2014 хакерууд “Сони Пикчерс Энтертайнмент”-ын дотоод сүлжээг хакердсан бол 2016 онд Бангладешийн төв банкнаас 81 сая ам.долларын гүйлгээг хакердаж, дараа нь Өмнөд Солонгос, Вьетнам, Польш, Мексикт хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан юм. Хакерууд хамгийн найдвартай технологид үндэслэсэн биткойны арилжааг ч мөн хакердаж амжжээ.

 

 

Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүд л интернэт ашигладаг ч тус улсын хакерууд АНУ, ОХУ-ын хакеруудтай эн тэнцүү ур чадвартай.

 

“Хойд Солонгосын хакерууд үргэлж АНУ-ын Цагаан ордон, Пентагон, Төв банк, яам, агентлгуудыг онилж, хортой програм ашиглан кибер халдлага үйлддэг” гэж Пентагон мэдэгджээ.

 

Хойд Солонгосын хууль бус үйлдлийг НҮБ, илчлээд завгүй байх зуур Пхеньян АНУ-тай байгуулсан гэрээнээсээ буцах төлөвтэй байна. 

 

ТРАМП-КИМ нар өнгөрөгч сард Вьетнамын Ханой хотноо зохион байгуулагдсан ч удирдагчид харилцан тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцацгаасан юм. Удирдагч Ким Чен Ун уулзалтын үеэр “Манай улсын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо бүрэн цуцлах хэрэгтэй” гэж мэдэгдсэн ч Ерөнхийлөгч Трамп уг саналыг хүлээн авахаас татгалзаж “Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн ангижрахгүй бол ямар ч эдийн засгийн хоригийг цуцлахгүй” гэж хэлжээ.

 

Уулзалт хэдий найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн ч аль аль нь Ханойд ирсэн гол зорилгоо биелүүлж чадаагүй хагацахад хүрчээ.

 

Урамгүйхэн Вьетнамыг орхисон Ким Чен Ун нутагтаа ирсэн даруйдаа ТРАМП-КИМ нарын анхны уулзалтын дараа нураасан пуужингийн туршилтын “Сохэ” талбайн хөөргөх талбайгаа сэргээн засварлаад өдгөө долоо хоног өнгөрч байна.  

 

Ким Чен Уны үйлдэлд Трамп уурсаж, “Тэр ямар нэгэн туршилт хийсэн тохиолдол хатуугаас хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж санууллаа.

 

ТРАМП-КИМ нарын анхны уулзалтаар АНУ, Хойд Солонгос туслалцаа үзүүлэхийг амласны хариуд Ким Чен Ун дээрх талбайгаа нураах шийдвэр гаргасан.  Уг талбайг нураах үйл явцыг олон улсын сэтгүүлчид шууд дамжуулан үзүүлсэн юм.

 

“Хойд Солонгос цөмийн туршилт хийх, пуужин хөөргөсөн өдөр хоёр улсын дунд хийсэн бүх гэрээ зөвхөн цаасан дээр үлдэх болно” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хатуухан хэлсэн бол Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо “НҮБ, манай улсын эсрэг багц 11 хориг тавьсан. Эдгээр хориг арга хэмжээнээс болж, олон сая иргэд хохирч, аж амьдрахад нь хүндрэл учирч байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
sak:
ene bas chadaj bga zaluu shu
2019-03-15
Худлаа юм догосох хэнд хэрэгтэй вэ.
2019-03-13
Хойт Со мэдээллийн технологийн мэргэжилтний хувьд мундаг юмма.
2019-03-13
Зочин:
Тэгээд юу гэж? Америк, Орос, Хятад мэтийн том гүрнүүд бас л тийм юм хийж байдаг бус уу? Хэн нь болдог, хэн нь болдоггүй юм ?
2019-03-13
KFC-GEE HAANA SHOO
YEEE HUUREE NUGUU HUJAA ELBEGIIN HULUU HUGALAH GEED GUIGEED BAISAN HOID SOLONGOSOOS NI BOLJ MONGOL AALI HEZEENII HAR JYAGSAALTAD OROO SHAATSIIM BANASHD
2019-03-13