Баян америкчууд авлига өгч хүүхдээ нэр хүндтэй сургуульд элсүүлдэг байжээ
2019-03-13

АНУ-ын Хууль зүйн яам баячуудын хууль бус үйлдлийн талаарх материалыг нийтэд танилцуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсын баян иргэд хүүхдээ нэр хүндтэй коллеж, их сургуульд элсүүлэхийн тулд их хэмжээний хээл хахууль, авлига өгдөг байсныг илрүүлжээ.

 

Эдгээр баячуудын дунд "Full House” телевизийн цувралын од Лори Лафлин, "Яахаас буцахгүй эзэгтэй нар" цувралын од Фелисити Хаффман нар багтжээ. 

 

2011 оноос баячууд хүссэн их сургуулиа онилж, улмаар хүүхдээ элсүүлдэг хууль бус бизнес дэлгэрчээ. 

 

Хууль зүйн  яам их хэмжээний мөнгө өгч, хүүхдээ их сургуульд элсүүлсэн 40 иргэнд ял оноосон байна. Мөн тусгай мөрдлөгийн баг авлига авч, баячуудад боломж олгосон этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлжээ. 

 

Баячууд дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиуд болох "Yale", "Stanford" болон "Georgetown"-д элсүүлдэг болохыг Холбооны мөрдөх товчоо илрүүлсэн байна.

 

Авлига, хээл хахуулаас болж, нэр хүнд нь сэвтээд буй жүжигчин Лафлин хоёр охиноо Өмнөд Каролинагийн их сургуульд элсүүлэхийн тулд 500,000 ам.доллар өгснийг баримтаар тогтоожээ. 

 

Харин жүжигчин Хаффман охиныхоо өмнөөс өөр хүнийг элсэлтийн шалгалтад оруулж, улмаар 15,000 ам.доллар төлсөн байна. 

 

Хаффман өчигдөр 250,000 ам.доллар өгч, батлан даалтаар суллагдаж, Лос Анжелес дахь гэртээ харьсан гэнэ.  Хууль зүйн яам түүнийг аялалаар явах, хил давахыг хоригложээ. 

 

Элсэгчийн өмнөөс өөр хүнийг оруулах хууль бус ажиллагаа явуулдаг "Key Worldwide Foundation" гэх байгууллагын үйл ажиллагааг зогсоож, шалгалт явуулж эхэлсэн талаар Холбооны мөрдөх товчоо уламжилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ok
2019-03-15
ok
2019-03-15
Irgen:
Huuli jinhene utgaaraa heregjdeg gazar goyo yumaa.
2019-03-13