Путины булшны чулууг босгосон хоёр залууг шийтгэжээ
2019-03-13

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дарангуйлалыг эсэргүүцсэн хоёр залуу Татарстаны Набережные Челны хотын Мөрдөн байцаах газрын урд В.Путины хөрөгтэй "Владимир Владимирович Путин 1952-2019 он" гэж бичсэн булшны чулууг босгосон нь олныг гайхшруулсан талаар "www.statenews.net" сайт мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан хуурамч булшны чулууг босгосон хоёр этгээдийг баривчилсан ба өчигдөр шүүхээс тэдэнд ял оноосон байна.

 

Путины хөрөгтэй булшны чулууг босгох санаачлагыг гаргасан Карим Ямадаев гэгчид 28 өдөр, Николай Переседов гэгчид зургаан өдөр хоригдох шийтгэл оноож, олон нийтээс хийсэн үйдлийнхээ төлөө уучлалт гуйхыг шаарджээ.

 

Тус улсын хууль тогтоогчид өнгөрөгч сараас "Оросын интернэтийг олон улсаас тусгаарлах" хуулийг хэлэлцэж байна. Ямадаевын өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, давж заалдахаа мэдэгджээ. 

 

Өдгөө 36 настай  Ямадаев өнгөрөгч онд улс төрийн хоригдлууд болон бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдэд зориулан боржин чулуугаар урласан булшны чулууг босгож байжээ. Уг хууль бус үйдлийнхээ төлөө тэрбээр найман өдөр хоригдсон түүхтэй. 

 

Найман өдөр хоригдох ял сонсоод буй Переседовыг олон нийтийн газар хууль бус жагсаал зохион байгуулсан гэж буруутгажээ. 

 

“Бессрочка” хөдөлгөөний идэвхтэн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан Ямадаевын үйдлийг зөвтгөхөөс гадна "Путин интернэтийг булшилсан, тэгвэл Набережные Черны хотын иргэд Путиныг булшлав" гэж бичсэн байна. 

 

Путин өнгөрөгч онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, улсаа дахин зургаан жил удирдахаар болсон юм. Тэрбээр 1999 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх албыг тасралтгүй 20 жил хашиж байна. 

 

“Бессрочка” гэдэг нь Путины 20 жилийн дарангуйллыг эсэргүүцсэн гэдэг утгатай үг аж. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
uhaan muutai gadnii hols avch ulsiinhaa esreg ajilladag iimerhyy umnuud delhiin ali ch ulsiig suiryylj baigaa shdee
2019-03-13