Ичгүүртэй нүгэл үйлдсэн санваартан зургаан жил шоронд хоригдоно
2019-03-13

Австралийн католик шашны санваартан Жорж Пеллийг 1996 онд найрал дуунд дуулдаг хоёр хөвгүүнийг хүчирхийлсэн хэмээн буруутгаж, шүүхээс 10 жилийн ял оноосон билээ.

 

 

Тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, давж заалдсан байна. 

 

Шүүхээс түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан гэх 4 зүйл ангиар буруутгаж,  ялыг нь зургаан жил болгожээ. 

 

Ийнхүү 77 настай санваартан хийсэн нүглийнхээ төлөө зургаан жилийг торны цаана өнгөрүүлэхээр боллоо.  Шүүгч "Шашин нэрийн дор хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгтэнг хэзээ ч өршөөхгүй" гэж хэлжээ. 

 

Жорж Пелл өмнө нь Ватиканы сангийн няраваар ажиллаж байсан ба хамба ламтан Францисын шадар туслахын нэг юм. 

 

Санваартанг 2018 оны есдүгээр сард хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдсан ч анхан шатны шүүхээс түүнийг буруугүй хэмээн суллажээ. 

 

Харин санваартанд хүчирхийлэлд өртөж байсан хохирогч гарч ирснээр уг хэрэг олны анхаарлыг татах болсон юм.  Хохирогч шүүхийн үеэр "Тэр миний хүүхэд насыг хулгайлсан" гэж  хэлжээ. 

 

Санваартанд хүчирхийлүүлсэн эхний хохирогч 2014 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан гэнэ. 

 

Тэрбээр Австралийн түүхэн дэх бэлгийн гэмт хэрэгт буруутгагдаж буй Католик шашинтнуудын хамгийн том албан тушаалтан болжээ.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
эгэл ард:
Манайд мөхөж буй төвөдөөс орж ирэн орогнож байгаа бурангуй ламын шашин гэгчийн хар бизнес эрхэлж монгол хүний үхэл, зовлонгоор таргалж баяждаг лам нэрт луйварчид ч ялгаагүй хүний адаг, ёрын луйварчид шүү. Сэг хайсан тас, үхэл хүлээсэн лам нар адилхан!
2019-03-14