Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов
2019-03-14

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхоны 112 дугаар байранд  оршин суугч эмэгтэй Э-ийн амь насыг /2018.04.23/ хохироож, улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор бензин ашиглан гал тавьж, амь хохирогчийг галдан шатаасан хэрэг гарсан.

 

Энэ хэргийг амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар хувийн өш хонзонгоор үйлдсэн болохыг тогтоогдсон. Өчигдөр /2019.03.13/ эгчийгээ шатаасан гэх Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.2, 10.1-2.4, 10.1-2.5, 10.1-2.11 зэрэг зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноожээ.

 

Амь хохирогч эмэгтэй 27 настай Э-гийн төрсөн дүү эрэгтэй Б нь энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид тогтоосон байдаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмээ:
Зүгээр хориод байлгүй ажил хийлгэж хохриолыг насаар нь төлүүл
2023-10-10
Эмээ:
Өршөөлийн хууль үйлчлэхгүй болгох хэрэгтэй
2023-10-10
хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй өнгөрсөн гишүүд дээрэмчидээ дуудаж ирээд 50 100 жил өгөөд орхи
2023-10-10
Д Хархүү:
Цагдаагийн байгууллагын ажилтангууд гэж бичих нь хуулийн хэллэг биш Урьдчилсан болон,шүүхийн шинэчилсэн байцаалтаар тогтоогджээ гэж бичвэл зүйтэй.
2019-05-06
Ymar muuhai ym tursuni tasarhaiga hunuuj bdag
2019-03-15
м:
Бүх насаар нь төр ивээлдээ авч тэжээнэ
2019-03-14