ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцохоос цааргалсан ЭРХ БАРИГЧИД
2019-03-14

Өнөөдөр ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн үр дүн эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй,  өнгөрсөн хоёрдугаар сарын статистик мэдээллээр иргэдийн дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрсэн гэх албан мэдээллийг холбогдох сайд, төрийн байгууллагууд хэлж байгаа. Гэвч энэ нь цаасан дээр өссөн үзүүлэлт болохоос өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн амжиргааны түвшин улам буурснаас бус айл өрхөд эдийн засгийн өсөлт огт мэдрэгдээгүй нь бодит үнэн.

 

Атал төрийн эрх барих дээд байгууллагын түшээд дундаж давхрагаа дэмжих бодлого, хөтөлбөрт хууль бусаар  халдаж, ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авч, “мөнгө угаасан” хэрэгт холбогдсон ч “Надад хамааралгүй, би мэдээгүй, сонгогчдын хүсэлтийн дагуу санал болгож, бичиг явуулснаас бус эрх мэдлээ ашиглаагүй” хэмээн царай хувиралгүй гүрийсээр байгаа.  

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан 23 гишүүн шалгагдаж байгаагаас таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурор оруулж ирэх юм билээ” гэж мэдэгдсэн. Ирэх даваа гаригт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар:

 

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр  захирамжилжээ.

 

Харин олон нийтийн зүгээс шаардаад байгаа ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудал багтаагүй байна. Уг нь сөрөг хүчин АН-ын бүлгээс дээрх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх саналыг хүргүүлээд байсан. Гэхдээ ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцээд ЖДҮХС-гаас  эрх мэдлээ ашиглах хамаарал бүхий компанидаа зээл авсан нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн баривал хуулийн хугацаанд УИХ хуулийн хугацаанд 48 цагийн дотор хэлэлцэж хариу өгөх үүрэгтэй.

 

Намрын чуулганаар Ерөнхий прокурорын  нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг  УИХ хүлээж авалгүй буцаасан. Ингэхдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос “Хэргийг шалгаж бүрэн дуусаагүй үргэлжилж байна. Гишүүд ч хуулийн байгууллагын дуудсан цаг тухайд нь очиж мэдүүлгээ өгсөн байна. Цаашид шалгалт үргэлжлэх учраас энэ удаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзлээ гэсэн дүгнэлтийг гаргасан бол Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Бүрэн эрхтэй гишүүдийг цаашид яаж шалгах вэ. Халдашгүй эрх нь шалгах явцад саад болоод байгаа. Тиймээс ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж үргэлжлүүлэн шалгах шаардлага үүсээд байгаа” гэсэн тайлбараа хийсээр байгаа.

 

Хэрвээ энэ удаад ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон дараагийн гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурор өргөн баривал УИХ хүлээж авах уу гэдэг олны анхаарлын төвд байна. Ер нь гишүүд бүрэн эрхэндээ сэв халдаах дургүй. Тиймээс ч ямар нэг асуудалд холбогдсон бусдыгаа хамгаалж авч үлддэгийг хамгийн ойрын дээрх жишээ харуулж байгаа. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг халдашгүй эрхээ хамгаалж байгаа гишүүд ч бас умартдаг бололтой. Тэгээд ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох жил рүүгээ хэлбийж яваа эрх баригчид ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцохоос цааргалаад байгааг нийгэм ажиглаад л байгаа шүү.

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Монголын жижиг дунд үйлдвэр хөгжих нөхцөлийг хаасан ЖДҮ-чид ардын баатар болцгоох гэж үхэн хатан тэмцэж хэргээ булзааруулж байна аа
2019-03-30
irgen:
j.d.u yahav daraa bol..urdaar tom luiaraa tsegtsel
2019-03-15
zochin:
энэ гомо мөнхөө гэгчийн боов нь ажилладаггүй гэж үнэнүү
2019-03-15
иргэн:
ИХГ одоо ямар ч нэр хүндгүй болсон, гадуур ерөөсөө л хулайч луйварчин гэж л нэрлэгддэг болсоныг мэддэг болов уу. Ингэж нүдний булгай болж байхаар хурдан болимоор юм. Монгол хүн нэр хүндэндээ их анхаардаг байсан юмсан, угаасаа яам тамгын газар байж хамаг төсөл төлбөрийн мөнгө идэж тэр мөнгөөрөө сайд дарга, гишүүн болсон болохоороо тоохгүй хэдэн хулгайч нар байна даа.
2019-03-14
Zochin:
Uul ni ardiin nam ene zeel absan gishuudeesee salbal arai deer l baikh daa daanch salakh khariutslaga tootsokh sonirkhol alga daa ard tumen oorsdoo tootsood ogno doo
2019-03-14
Зочин:
Хүрэлсүх гэж нэг их амьтан ЖДҮ-чиддээ хариуцлага тооцохгүй бол цаашаа нэгч алхаж чадахгүй.Ерөөсөө л ЖДҮ-гийн сангийн мөнгөөр өөрийгөө дэмжигчдэд авилга л өгчихөөд одоо түүнээсээ гарч чадахгүй яваа юм.
2019-03-14
irgen:
j.d.u yahav daraa bol..urdaar tom luiaraa tsegtsel