Лори Лафлин нэг сая ам.доллар өгч, батлан даалтаар суллагджээ
2019-03-14

АНУ-ын Хууль зүйн яам баян америкчууд авлига өгч хүүхдүүдээ дотоодын нэр хүндтэй коллеж, их сургуульд элсүүлдэг болох хууль бус үйлдлийг илрүүлсэн билээ.

 

 

Холбооны мөрдөх товчоо авлига өгч, хүүхдээ их сургуульд элсүүлсэн 40 хүнийг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

 

Эдгээр баячуудын дунд олны танил эрхмүүд багтаж байсан нь олныг гайхшруулсан юм.

 

"Full House” телевизийн цувралын од Лори Лафлин, "Яахаас буцахгүй эзэгтэй нар" цувралын од Фелисити Хаффман нар их хэмжээний мөнгө өгсөн болохыг баримтаар нотолжээ.

 

Жүжигчин Хаффман хүүхдийнхээ өмнөөс өөр хүнийг элсэлтийн шалгалтад оруулсан нь илэрсэн ба тэрбээр хоёр өдрийн өмнө 500,000 ам.доллар төлж, батлан даалтаар суллагдсан юм.

 

Харин жүжигчин Лафлин өчигдөр нэг сая ам.доллар төлж, батлан даалтаар суллагсдсан байна. 

 

Тэрбээр спортод ямар ч хоёр охиноо Өмнөд Каролинагийн их сургуульд тамирчны статусаар элсүүлэхийн тулд хагас сая ам.доллар төлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛМАА:
ДЭЛГЭРЦЭЦЭГ МАНГАР АА ЦАХИМД БАЙРЛУУЛАХААСАА ӨМНӨ УНШААД ХЯНААД НЯГТЛАЖ БАЙГААЧ ХАМГИЙН СҮҮЛИЙН ӨГҮҮЛБЭРИЙГ ЧИ Л ОЙЛГОХ БАЙХ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЗҮЙЛ БИЧИХ ЮМ
2019-03-15
Зочин:
Эх хүн хүүхдийнхээ төлөө энэ байтугайг ч хийнэ. Гол нь мөнгийг нь аваад элсүүлээд байгаа эрх мэдэлтэн байгаа биздээ!
2019-03-14