С.Чинзориг: Бид аль нэг талынх нь эрх ашгийг дордуулсан зүйл байхгүй
2019-03-14

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.  Энэ хуулийн төслийг  намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.  Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, ажлын хэсэг Засгийн газар гэсэн бүрэлдэхүүн оролцов.  Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх асуудалд талууд санал нэгтэй байгаа ч зарчмын зөрүүтэй саналууд дээр ойлголцолд хүрэх гэж багагүй цаг хугацаа зарцуулсан байна.  

 

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогч ажилчин хоёрын эрх үүргийг тэгшитгэх, хөдөлмөрийн гэрээгүй ч хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн л бол хуулиар эрхээ хамгаалуулах, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоог багасгах  аж.  Хэлэлцүүлгийг нээж  ХНХ-ын  сайд С.Чинзориг:

 

-Хөдөлмөрийн хуулийг цаг үетэйгээ нийлүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага бий болж байна. Аж ахуй нэгж , байгууллагын хүний нөөц, албан бус хөдөлмөр эрхлэлт, илүү цагаар ажиллах гэх мэт олон цоо шинэ харилцаануудыг хуульд оруулах шаардлага бий болж байгаа юм. Тиймээс хуулийн төслийг хаврын чуулганаар батлах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн маргаан хуулийн байгууллагаар бус хөдөлмөрийн гэрээгээрээ шийдэх боломжийг хуульд тусгаж байгаа юм. Түүнээс гадна хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад ажил олгогч болон ажилтны эрх үүргийг тэгш хамгаалсан хууль. Тиймээс бид аль нэг талынх нь эрх ашгийг давамгайлах, дордуулсан зүйл байхгүй. Одоогийн Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол ажилтны эрх ашигтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэх асуудал маш их байгаа учраас энэ асуудлыг хуульчилсан нь зохимжтой гэж үзсэн. Заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол, хөдөлмөрийн харилцаа хэм шинж үүссэн л бол ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулах саналыг Засгийн газраас оруулсан. Ажил олгогчдын зүгээс энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа ч хэлэлцүүлгийг явцад ойлголцоод явах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хөдөлмөрийн эрхтэй холбоотой асуудлыг  батагаажуулах шаардлага байгаа юм. Нийт аж ахуй нэгж байгууллагын 56 орчим хувь нь нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж  байгаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулалт маш хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс дагалдан, хүний оронд түр ажиллах, туршилтын хугацаанд ажиллаж байгаа бол түр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байх бөгөөд бусад нь хугацаагүй байх санал хуульд оруулж байгаа хэмээв. УИХ-ын гишүүн,ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил:

 

-Хуулийн төслийн нийт өөрчлөлтийн 99 хувь дээр ажил олгогч, МҮЭХ, Засгийн газар, УИХ санал нэгдэж байгаа. Зарим нэг санал нийлэхгүй зүйлүүд бий. Тухайлбал, МҮЭХ-оос долоо шаардлага тавьсаны зургааг нь бид хүлээн зөвшөөрч байгаа бол ганцыг нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Тэдний зүгээс МҮЭХ ажил хаях онцгой эрхтэй байх эв санааны ажил хаялтын заалтыг оруулахыг санал болгосон ч Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн холбоо хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа юм. Монгол Улсад МҮЭХ-ны эрх зүйн зохицуулалт хангалтгүй, Монголын маш олон аж ахуй нэгж үйлдвэрчний эвлэлгүй байгаа. Байхгүй газруудад үйлдвэрчний эвлэл ажил хаяж болно гэсэн заалт үйлчлэхгүй болж байгаа юм. Эсвэл заавал бүх аж ахуй нэгж хүчээр үйлдвэрчний эвлэл байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Энэ нэг шаардлагыг хүлээж авах боломжгүй болж байгаа юм. Ер нь бол өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн хуулиудын суурь зарчмыг муутгахгүйгээр гэрээгээ сайжруулаад явах ёстой гэсэн зарчим барьж байгаа юм. Түүнээс гадна хуулиас сануулах, цалингийн торгууль, ажлаас халах үндсэн сахилгын шийтгэлүүдээс цалин хасан сахилгын шийтгэлийг бүрэн хассан. Өөрөөр хэлбэл, хүн ажил хийсэн л бол хөдөлмөрлөсөн цалингаа авахгүй ёстой, зөрчил гаргасан бол зөрчлийн шийтгэлээрээ явна. Хүн ажил хийснийхээ төлөө цалин авч байж, хийсэн ажлынхаа урамшууллыг хасна гэдэг нь нэг талаас буруу, сахилгын шийтгэл биш гэж үзэж хуулиас хассан байгаа. Харин ажил олгогч, ажилтан хоёр яг тэгш эрхтэй гэдгийг тодотгож өгсөн. Хуулиараа ажил олгогчид илүү шаардлага тавьж, хоорондын гэрээгээрээ ижил эрхтэй байхаар тусгасан. Хоёулаа л харицлага хүлээнэ гэдгийг онцлов. 

 

Мөн талууд “Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг шаардаж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах” буюу үүнийг эрхийн маргаан бус сонирхлын маргаан гэж үзэх нь зүйтэй гэсэн санал нэгдээгүй аж. Энэ заалт нь эв санааны олон улсын заалтыг үндэслэж энэхүү саналыг оруулж ирж байгаа гэдгээ МҮЭХ  тайлбарлаж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин