Нүүрс тээврийн замд эрүүл мэндээ “зольсон” иргэд ярьж байна
2019-03-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Тавнтолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлт эрхэлдэг компаниуд дунд жолооч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотой бүх төрлийн даатгалыг бүрэн хариуцдаг, жолооч бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хөдөлмөр, эрүүл ахуйн хууль, тогтоомж, дүрэм, журмыг баримталдаг аж ахуйн нэгж маш цөөн байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний үр дүнд дурдсан байдаг.

 

Тэгвэл энэ удаад эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй нүүрс тээврийн жолооч нартай уулзаж, ярилцлаа.

 

Хүний эрх хөсөр хаягдсан мөнгөний төлөөх “дайн”

 

Тавантолгой Гашуунсухайт чиглэлд 180 компанийн 13 мянган автомашин нүүрс тээвэрлэлтэд явж байна. Мөн Шивээхүрэнгийн боомтод 20 гаруй аж ахуй нэгж, 3 мянга орчим тээврийн хэрэгсэл, жолооч ажиллаж буй. Сүүлийн жилүүдэд нүүрсний зах зээл сайжирснаас маш олон компани, иргэд “Монголын Солонгос” хэмээн нэрлэх болсон Цагаанхадыг зорих болсон. Гэсэн ч тэнд хүний эрх хөсөр хаягдаж, мөнгөний төлөөх “дайн” өрнөж байгааг жолоочид хэлж байна.

 

“Нүүрс тээвэрлэлтэд тогтмол явдаг 10 гаруй мянган автомашин, жолооч бий. Үүнийг дагасан хувиараа хөдөлмөр эрхэлж, хоол хүнс борлуулагчид, БНХАУ-д дэлгүүр гуанз ажиллуулдаг хүмүүсийг оруулвал 20 мянган ажилчин нүүрс тээвэрлэлтийг дагаж хөдөлмөр эрхэлж байна. Тэдний ар гэрийг оролцуулах юм бол 100 мянган Монголчуудын эрхийн асуудал яригдана. 13 мянган хүн гэж бодоход нэг Оюутолгойтой тэнцэхүйц ажлын байр, хөдөлмөрийн зах зээл тэнд байна. Гэтэл Тавантолгойд хүний эрх маш их зөрчигдөж байна. Улс хоорондын ачаа тээвэр хийж байгаа учраас гадаад улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүс гэсэн үг. Хууль эрхзүй болоод хөдөлмөрийн гэрээ хийдэггүйгээс болж тэнд хөдөлмөр эрхлэгчдийн эрх маш их зөрчигдөж байна. Энэ хүмүүсийг гадаад улсад төлөөлдөг, төлөөллийн байгууллага Шивээхүрэн, Ганцмод, Хятадын талд ч огт алга. Байгаа нь БНХАУ-д суугаа Консул. Гэвч тэд нөхцөл байдлыг мэддэггүй учраас харилцаанд ордоггүй. Тиймээс Монголчууд амь нас эрүүл мэнд, цалин хөлс, орлого бүх зүйлээрээ хохирч байгаа” гэж “Баянзам” тээвэрчдийн холбоо ТББ-ын тэргүүн Н.Нямжав ярилаа.

 

 

Нүүрс тээврийн замд дунджаар тооцвол өдөрт 4-5, 1 сард 125 орчим осол гарч, сар бүр 1 хүний амь нас хохирдог бөгөөд 2010-2018 онд Гашуун сухайтын нүүрс тээврийн замд гарсан ослын улмаас 50 гаруй хүний алтан амь үрэгдсэн гэх харамсалтай судалгаа бий.

 

Тэгвэл нүүрс тээврийн замд эрүүл мэндээ “зольж”, суумгай болсон иргэн Х.Чулуунбаяр "Би 2017 оны есдүгээр сард аваарт орж хоёр хөлгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Түүнээс хойш эхнэр маань орхиод явсан. Одоо хоёр охины хамт амьдардаг. Ослын шалтгаан нь нүүрсээ буулгахаар явж байтал замын хажуугаас мөн л хүнд даацын автомашин гэнэт ороод ирсэн. Хичнээн тормос гишгэж, машинаа зогсоох оролдлого хийсэн ч замын хажуу руу ачаатай, автомашинтайгаа унасан. Энэ ослын улмаас хоёр хөлгүй болсон. Тус компани хятад эзэнтэй байсан. Компанийн зүгээс таван сая төгрөг өгсөн ч өөр тусламж, нөхөн олговор өгөөгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Тиймээс эрүүл мэндээрээ хохироод үлдсэн дээ" хэмээн ярьсан юм. Тэрбээр 2015-2017 оны есдүгээр сарыг хүртэл нүүрс тээвэрлэлтэд явжээ.

 

 

“Компани нь хятад эзэнтэй учраас Монгол Улсад хамаагүй гэж боддог. Бүх тээвэр гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн, Монгол Улсаас авто тээвэр, улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл авч, гэрээ хийсэн байдаг. Тэгэхээр хятад эзэнтэй, хятад улсын хөрөнгө оруулалттай гэдэг ч энэ бол Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж” гэдгийг “Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн хэлж байна.

 

А.Алтангэрэл: “Чаддаг юм бол босч ирээд надаас мөнгө аваарай” гэсэн

 

 

Хөдөлмөрийн гэрээ хийж, хуулийн дагуу ажиллаж яваад ажлын байран дээрээ буюу нүүрс тээвэрлэлт хийж гүйцэтгэж байх явцдаа тархиндаа цус харваж, хөдөлмөрийн чадвараа алдсан А.Алтангэрэл “Миний хувьд хөдөлмөрийн гэрээ огт байхгүй биш гэрээтэй ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэсэн ч Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ бол үйлдвэрлэлийн осол биш хэмээн үзсэн тул компани хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн. Тиймээс компанийн зүгээс эргэж санаа тавьсан зүйл огт байхгүй. Харин “Дөрвөн зам транс” компанийн захирал Оргил гэгч “Чаддаг юм бол босч ирээд надаас мөнгө аваарай” хэмээн заналхийлсэн. Ингэж дорд үзсэнд маш их гомдолтой байгаа” гэв.

 

Ж.Туул: Хэвлэлийн хурал хийвэл өөрөөр ярина гэж заналхийлж байсан

 

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машин галд өртөж, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч 97 хувийн түлэгдэлтэйгээр ГССҮТ-д хүргэгдэн ирсэн ч харамсалтай нь /2018.11.13/ жолооч залуу бурхны оронд одсон.

 

Түүний гэргий Ж.Туул “Тухайн үед бид өөрсдөө хөөцөлдсөөр Оюутолгойгоос тусламж хүсч онгоцоор ГССҮТ-д тээвэрлэн авчирсан. Энэ хугацаанд ажил олгогч үүргээ огт гүйцэтгээгүй. Гэтэл бид хэвлэлийн бага хурал хийхээр тов зарлахад “Үүнийгээ боль, компанийн нэр хүндэд халдах гэлээ” хэмээж “Ингэвэл өөрөөр ярина” хэмээн заналхийлж байсан. Хэвлэлийн хурал хийж байх хугацаанд дансанд 11 сая төгрөг шилжүүлсэн байсан” хэмээн ярилаа.

 

С.Майхүү: Өрх толгойлсон 200 гаруй эмэгтэй нүүрс тээвэрлэлтэд явж байна

 

 

Нүүрс тээвэрлэлтэд явж хүнд хүчир хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийг төлөөлж С.Майхүү “Би 2016 оноос хойш тээвэрт явж байгаа эмэгтэй жолооч. Шивээхүрэн боомтод ажилладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эмэгтэй жолооч нар хүч түрэн орж ирж байгаа. Анх намайг жолооч болж байхад дөрвөн эмэгтэй жолооч байсан бол өнөөдөр 200 гаруй эмэгтэй хүнд машин механизмтай харьцаж байна. Дийлэнхи нь ганц бие, өрх толгойлсон ээжүүд” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
тэнэг
2019-04-09
яана даа төр засаг минь бүсгүй хүннэр хүнд ддцын машин бариулаад, амьдахын тулд үр хүүхдээ тэжээхийн тулд тэд ингэж яваа өрх толгойлсон гэж бна осолдож нас барвал цаана нь хичнээн хүүхэд өнчрөх бол телевизээрч гэсэн эмэгтэй жолооч нарын зовлонгийн талаар гаргадаггүй
2019-04-09
Yahuu deel humuus eruul mendee zolih yum
2019-03-16
Та нарийг хэн наанаа очиж ажил хий гэсэн юм хүний өмнөөс ажил хийж байгаа мэт юм ярихаа бол.Энэдээ хог түүгээд өдөр хоногоо өнгөрөөгөөд үхэлээ хүлээгээд болж л байна Эсвэл бүгдээрээ хүрээд ир нэгдэж байгаад Засгийн газараа буулгая.Амьдрал дээшээ гартал тэмцэе.....
2019-03-15
тэнэг
Zocnin:
Negdsen holbootoidaatgald hamragdahuyi bol hetsuu yum bna daa
2019-03-15
зочин:
Наад Хужаагийн төмөр албааруудыг жагсаалаас гарга Төмөр замаа яаралтай тавиаа яадаж л байгаль орчинд ээлтэй бас тоосжилт үүсээд байхгүй дээ
2019-03-15
zochin:
энэ гомо мөнхөө гэгчийн боов нь ажилладаггүй гэж үнэнүү
2019-03-15
иргэн:
Энэ чинь Монгол улсын нутаг,бас сонгогчид ажиллаж байгаа гэдгийг УИХ-н 75-76 гишүүн мөн чиглэлийн яамдууд, агентлагууд, засаг захиргаа гээд маш олон дарганцар ИХ ОЛОН БОДЛОГО яриад явдаг даа. Гэтэл энд зөвхөн ХҮНИЙ ЁСООР СЭТГЭЛ ТАВИАД ЗОХИОН БАЙГУУЛЧИХМААР ажил, эмх цэгц тогтоочих шаардлагатай юм. ЭДГЭЭР ТЭЭВЭРЧДЭД ямарч буруу байхгүй, аж амьдралынхаа төлөө зүтгэж яваа жирийн иргэд. Гэтэл АРД ТҮМНЭЭС ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ СОНГОГДСОН ТҮШЭЭД маань энд албан тушаалын төлөө талцаж хэрэлдээд ТӨРӨӨ САМАРЧ СУУДАГ бодоод үздээ эрүүл ухаан байвал.
2019-03-14
Hashaagaa oligtoi barichihdaggui baas sheesteigee zeregtseed amidardag manaihnii hev mayag shvv dee. Iim mongotei gazar iim mongo olj baij bi l bolvol boloo gesen huniirhuu setgeleer haddag humuus hendee gomdood bgaa yum be.
2019-03-14
Орлого:
Сард 6-9 сая хийдэг гэнэ
2019-03-14