Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо
2019-03-14

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд шинээр баригдсан 255 дугаар цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 100 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын улсын төсвийн 721,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК хийж гүйцэтгэжээ. Одоо цэцэрлэг 4 бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

 


Нийслэлийн хэмжээнд 23 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс БЗД-ийн 25 дугаар хороо төрийн өмчийн цэцэрлэгтэй болсноор цэцэрлэггүй хороо нэгээр буурч байна.

Shuud.mn
Сонин хачин