Тусгай олимпийн наадам өнөөдөр эхэлнэ
2019-03-14

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт Арабын Нэгдсэн Эмират улсын Абу даби хотноо эхэлнэ. Тус наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм. Монгол Улсаас үндсэн төрлүүд болох бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн төрлөөр оролцож байна. Манай баг тамирчид энэ удаагийн олимпийн наадамд туршилтаар ороод, дараагийн тусгай олимпоос эхлээд үндсэн төрөлд орох спортын бүжгийн төрөлд ч хүч үзэх юм.

 

 

Дээрх наадмын сорилго тэмцээний сүүлийн сорилгууд өчигдөр болсон.  Манай тамирчид наадам эхлэхээс өмнө сорилго тэмцээнд оролцож байгаа нь ур чадвараа тогтоохоос гадна сандрал, айдсаа дарах боломж боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрийнхөө хэмжээнд сайн тоглох нь л тусгай олимпийн мөн чанар аж. Тиймээс сорилго тэмцээний үеэр тамирчин муу тоглож, чадвар муу хүмүүстэй нэг хэсэг болж өрсөлдөх гэсэн санаа агуулах нь тусгай олимпод байж болохгүй зүйл гэдгийг техникийн зөвлөгөөний үеэр онцолжээ. Хэрэв сорилго тэмцээнээр муу тоглоод, олимпийн тоглолтууддаа хэт сайн тогловол тухайн тамирчны хожлыг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг юм байна.

 

Шүүлтэд тухайн тамирчны ур чадвараас гадна хэд хэдэн зүйл нөлөөлнө. Тухайлбал, өрсөлдөгч тамирчнаа үл хүндлэх, зохисгүй авир гаргавал түүнд сануулга өгч, торгох арга хэмжээ авах нь. Тиймээс тусгай олимпод ямар нэг аргаар хожилд хүрэх гэж оролдох нь байж боломжгүй зүйл аж.

 

Тусгай олимпийн наадмын хамгийн том онцлог нь тамирчид өөрийнхөө спортын төрлөөр ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд олимпийн наадмын өмнө сорилго тэмцээнийг төрөл тус бүрээр зохион байгуулж, бүр тамирчдыг хамруулдаг юм байна.

 

 

Тусгай олимпийн наадамд өрсөлдөж буй тамирчид:

 

Ширээний теннис:

 

Ганцаарчилсан эр, эм - Б.Амарболд, У.Нинжбадам

Хосын төрөл - Б.Амарболд, У.Нинжбадам

Дэмжин тоглогчтой - Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ

 

Усан сэлэлт:

 

25 метр - Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

50 метр - Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

100 метр - Б.Элбэрэлт

 

Бадминтон:

 

Ганцаарчилсан эр, эм - М.Оргил, Б.Мягмарнаран

Хосын төрөл - М.Оргил, Б.Мягмарнаран

Дэмжин тоглогчтой - Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

 

Боччи:

 

Б.Амарсанаа, Э.Энхтуул

 

Хөлбөмбөг:

 

Үндсэн тамирчид: Д.Батзориг, Э.Даваадорж, Г.Ганзориг, Х.Гантулга, Х.Ирмүүн, П.Бумбаяр

Дэмжин тоглогч: Б.Отгонбаяр, Б.Эрдэнэ-Очир, Ч.Эрдэнэбаяр, Т.Пүрэв, Т.Нарантуяа

 

Хөнгөн атлетик:

 

100 метр эр, эр - Э.Энхбаяр, Х.Балжинням

 

Бөөрөнцөг түлхэлт:

 

Х.Балжинням

 

Жүдо:

 

Эрэгтэйчүүдийн +100 кг - Ө.Амарсанаа

 

-73 кг - Т.Балданхайням

-66 кг - Э.Билгүүн

 

- Эмэгтэйчүүдийн -78 кг А.Нямцэцэг

 

-57 кг Э.Бямбажаргал

 

Спортын бүжиг:

 

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Shuud.mn
Сонин хачин