Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийнэ
2019-03-15

10.00 цагт: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал Сэдэвт хэлэлцүүлгийг МБА-ны хурлын танхимд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөн Урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулна.  Утас:99990528

 

10:00 цагт: Улаанбаатар төв вокзалын баганат танхимд Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр УБТЗ үйлчлүүлэгчдийнхээ эрх ашигт нийцсэн шинэлэг ажлуудаа танилцуулж сурталчилна. Уг арга хэмжээнд УБТЗ-ын удирдлага оролцоно. Утас: 9909-1674, 8611-4818

 

10.00 цагт: Хүүхдийн ордонд "Хүүхэд хэрэглэгч" аяны нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгт БСШУСЯ-ны харьяа байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм. Өдөрлөгт хүүхэд эцэг эхчүүд мөн оролцож байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана. Утас: 88008781, 96061497

 

10.00 цагт БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 4 дүгээр сараас эхлэн Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт Урлаг зааланд зохион байгуулагдана.


11.00 цагт: УУХҮЯ-ны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 99089666, 99209315

 

11.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулжээ. Нээлтийн арга хэмжээ  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн Б блокын 3 давхарт болно. Холбоо барих: 99895514

 

11.00 цагт: УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлж, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал МҮЭ-ийн холбооны төв байрны 4 давхрын хурлын танхимд болно. Холбоо барих:99027019

 

12:00 цагт ЦЕГ-н ХМТ-ийн мэдээллийн танхим (НЦГ-ын 107 тоот)-д Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийнэ. 

 

13.00-17.00 цагт Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд болно.

 

14:00 цагт “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар Монгол Японы төвд зохион байгуулагдана. Утас 11-315566, 99832535

Shuud.mn
Сонин хачин