Айлын хаваржаанаас гар гранат олджээ
2019-03-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Айлын хаваржаанаас гар гранат олджээ.

 

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Харгант” гэдэг газар /сумын төвөөс баруун  зүгт 96 км-т/ тус сумын иргэн С-ийн хаваржаанаас 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ.

 

Энэ тухай дуудлагыг 2019.03.14-ний өдрийн 11:42 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт очиж аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин