Хуан Гуайдог өөрийг нь хөнөөхийг завдсан гэж Мадуро үзэв
2019-03-15

2018 оны наймдугаар сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах гэсэн оролдлого гарсан билээ.

 

 

Тухайн үед Ерөнхийлөгч Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаанд оролцож, хуран цугларсан ард түмэндээ хандан үг хэлж байхад тэсрэх бөмбөг суурилуулсан дрон гэнэт дэлбэрсэн юм.

 

Уг үйл явдлын үеэр долоон хүн шархадсан ба уг хэргийн үйлдсэн этгээдийг нэг долоо хоногийн дараа баривчилжээ.

 

Гол сэжигтэн  Үндэсний тагнуулын албаны төв байранд хүргэгдэн ирэх үедээ "Угаалгын өрөө орж болох уу?" хэмээн хэлээд, улмаар ариун цэврийн өрөөнд бүсээрээ хоолойгоо боож, амиа егүүтгэсэн юм. 

 

Тэгвэл цагдаагийнхан Ерөнхийлөгчийн аминд хүрэхээр дронд бэхэлсэн тэсрэх бөмбөгийг гэмт этгээд онлайнаар худалдан авч, халдлага үйлдэхээсээ өмнө хэд хэдэн удаа задгай талбайд туршилт хийсэн болохыг гэрчлэх видео бичлэгүүдийг гартаа оруулсан гэнэ.

 

Уг туршилтаа гэмт этгээд Колумбын тариалангийн талбайд хийсэн байна. Гэмт этгээд мөн бичлэгтээ "Мадурогийн дэглэм биднийг үгүй хийж байна. Тэд биднийг дарангуйлж байна" гэж мэдэгджээ. 

 

Энэ хэрэгт Мадуро Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг буруутгасан нь хоёр улсын харилцаа хурцадсан билээ. 

 

Мадуро саяхан өөрийг нь хөнөөхийг завдсан этгээд бол Хуан Гуайдо гэж мэдэгдэж, "тэр эртнээс төрийн эргэлт хийхийг санаархаж бай" гэж буруутгажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин