Хурандаа цол олголоо
2019-03-15

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад хурандаа цол олголоо.

 

 

ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа П.Чинзориг, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Батболд, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Мөнхсаруул, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн удирдлагын ахлах офицер, дэд хурандаа Б.Батмөнх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн холбооны дарга, дэд хурандаа Ч.Оточсүрэн, нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Мөнхбат, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Нацагдорж, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Д.Төмөрбаатар, Монгол цэргийн музейн захирал, дэд хурандаа Д.Ганзориг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

 

 

ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат "Юуны өмнө хурандаа нартаа баяр хүргэе. Хурандаа цол хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг цэргийн эрдэм мэдлэгтээ төгс, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм. Шинэхэн хурандаа нарт удирдлага хамт олон, гэр бүл, найз нөхөд нь баяр хүргэлээ.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Shuud.mn
Сонин хачин
Цагдаагиин хурандаа нар гэж архичид хурандаа цолыг лоббидож Хөөцөлдөж авдаг нэнэ хурандаа цолыг цанлаагинханд өгөхдөө архичин гэр бүлжэ хүчирхиилэгчиддэд бүү өгөө цолоо авна дараа нь бөөн зодоон амгалан тайванг алдагдуулна болиорой
2019-03-18
Архи уугаад ажлаа хийддэггүй хурандаа ч төрж л бх юм энэ цолонд гарын үсэг зурдаг хүмүүс ямар учиртай юм бэ бүү мэд
2019-03-16
УУУ:
Хурандаа цол ямар хундтэй байлаа даа. Одоо ч дэслэгчээс дор оржээ
2019-03-16
Hurandaa gedeg tsolyg zovhon horoo brigadyn zahiragch nart olgodog blaa odoo erundaa hurandaanuud deslegcheesee olon bolloo
2019-03-16
ЗОЧИН:
хурандаа ЦОЛТОЙ луйварчин олширчээ шаардлага гарсан үед нэрийг нь бичнэ
2019-03-15
дэслэгчгүй цэрэггүй арми болжээ хөөрхий
2019-03-15