Фото: Нойрны эмгэгийг оношилж, эмчлэх төвтэй болов
2019-03-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монгол Улсдаа анх удаа “Нойрны төв”-ийг үүсгэн байгуулж, Дэлхийн нойрны өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан тус төвийн нээх ёслол боллоо.

 

“Нойрны төв” нь нойрны эмгэгүүдийг нойрны олон үйлдэлт бичлэгийн тусламжтайгаар оношлон, шаардлагатай өвчтөнүүдэд эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээг хийж эхэлснээрээ Монголын эрүүл мэндийн салбарт анхлан нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

ТТАХНЭ өнгөрөгч онд Бүгд Найрамдах Австри улсын 7 сая еврогийн төслийг амжилттай хэрэгжүүлж багаж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн бөгөөд уг ажлын хүрээнд Герман, Австри улсын Сомномедикс компанийн Нойрны олон үйлдэлт бичлэгний багаж хоёр, Японы Койка Медикал компанийн Эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван  багажтайгаар Нойрны төв нь  олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ явуулахад бэлэн болоод байна.

 

Өнгөрөгч оны 11 сард үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөдрийн байдлаар нийт 37 үйлчлүүлэгчидэд оношлогоо, эмчилгээ хийжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нойрны эмгэг нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал бөгөөд  2018 онд хийгдсэн судалгаагаар АНУ-д 40 сая хүн нойрны эмгэгтэй гэж бүртгэгдсэн ба дэлхийн хүн амын 4-10 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгтэй, 22 хувь нь хөл үечлэн хөдлөх эмгэгтэй байна гэсэн тоо баримт байдаг.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай оронд 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь бөгөөд нойрны эмгэгээс болж даралт тогтвортой ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах, бэлгийн үйл ажиллагааны сулрал гэх мэт ноцтой хүндрэлүүдийг дагуулж байдаг тул нойрны эмгэгийг эрт илрүүлэн оношлон, эмчлэх, урьдчилан сэргийлэх нь хүн амын эрүүл амьдрах гол хүчин зүйл юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баярсайхан:
Хаана байрладаг вэ утасаа өгнө үү
2019-03-16