ШИНЭ ЗЕЛАНД: Тэсрэх бөмбөг суурилуулсан машиныг АЮУЛГҮЙ болголоо
2019-03-15

Шинэ Зеланд улсад түүхэндээ анх удаагаа олон хүний аминд хүрсэн террорист халдлага боллоо.

 

 

Нийт хоёр халдлага болсон ба  Кристчөрч хотын төвд байрлах исламын шашны "Мажид Аль Нур" сүмд болсон халдлагаар 40 хүн амиа алдаж, 22 хүн шархадсан байна. "Амиа алдагсдын ихэнх нь Малайз болон Индонези улсын иргэн" гэж албаны эх сурвалж ярьжээ. 

 

Тэгвэл хоёр дахь халдлагаар хэдэн хүн амиа алдсан болох нь тодорхойгүй байгаа аж.

 

 

Цагдаагийнхан их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын автомашиныг аюулгүй болгосон талаар Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Эхний халдлагыг Австралийн иргэн үйлдсэн болохыг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон батлаад байна. 

 

 

Халдлага гараад буй Кристчөрч хотноо онцгой байдал зарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоос гадна шаардлагатай биш бол гэрээсэ гарахгүй байхыг эрх баригчид ард түмэндээ уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин