Эмбер Хёрдын ШИНЭ ДУРЛАЛТ ЗАЛУУ
2019-03-15

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн мэргэжил нэгт экс эхнэр Эмбер Хёрд шинэхэн дурлалтайгаа учирсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 32 настай Амбер өөрөөсөө 15 насаар ах Энди Мускетти гэх найруулагч залуутай олны өмнө үнсэлцэж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Тэд болзоод хагас сар болж буй бөгөөд Нью Йорк хотноо хамтдаа амьдардаг гэх мэдээллийг ойрын эх сурвалж өгчээ. 

 

 

Эмбер саяхныг хүртэл супермодель Хайди Клумын экс нялх амраг  Вито Шнабелятай болзож байсан юм.

 

Вито мөн шинэхэн хайрттайгаа учирчээ. Тэрбээр модель Денис Шефер гэгчтэй болзох болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zavaarsan . bugd hoorondo yabaldaad.
2019-03-15