Улаанбаатар
"Гэрэл зургийн хот" Хигашикавад зочлох БОЛОМЖ
8 өдөр

 

Япон улсын Хоккайдо мужид орших Хигашикава хотод "Хигашикава-дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль" энэ оны наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдана. 

 

Тус фестиваль нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.

 

 

 

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

 

Улаанбаатар хот болон сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн нэг сургуулийн гурван сурагч баг болж оролцоно. • Зураг авч байсан, цаашид зураг авах сонирхолтой байх • Өөрийн гэсэн гэрэл зургийн камертай байх. /заавал мэрэгжилийн камер байх албагүй/ БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА: • Дурийн чөлөөт сэдвээр дагнасан, нэг сэдвийн 6 зураг байх. • Гэрэл зургийн чанар/JPEG форматтай, 300dpi-тай байх/ • Зөвхөн өөрийн авсан зураг байх, засваргүй байх, /гар утсаар авсан зураг хүлээж авахгүй/ Бүтээл хүлээж авах хугацаа: 2019.02.18-2019.03.25 Шалгаруулалтын хугацаа: 2019.04.10-2019.04.15

 

Бүтээлийг mongolianphotographers@gmail.com и-мэйл хаягаар хүлээж авна. Бүтээлээ илгээхдээ өөрийн нэр болон сургуулийн нэр, холбогдох утасны дугаарыг тодорхой бичнэ үү.

 

Бүтээлийг мөн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны байранд хүлээн авна.

 

Хаяг: СБД Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН зочид буудлын оффесийн 512 тоот

 

 

Фестивалд оролцохоор шалгарсан сургуулийн 3 сурагчын Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцна.

 

 

Тус фестивалид Монгол улс 2018 оноос эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болж монгол талын сонгон шалгаруулалтыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 2 дахь жилдээ удирдан зохион байгуулж байна. 2018оны тус фестивалид монгол улсаас “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль”-ийн сурагчид шалгаран оролцож 19 орноос 2-р байрт шалгарсан юм.

 

ХОККАЙДА МУЖ, ХИГАШИКАВА ХОТЫН ТУХАЙ

 

 

Япон орны хамгийн хойд хэсэг болох Хоккайдо мужийн төв хэсэгт орших ХИГАШИКАВА хот нь 247.06km2 нутаг дэвсгэрт 3,755 өрх, 8.328 хүн ам оршин суудаг. Нутгийн зүүн хэсгийг уул, толгод болон ойт хээрийн бүс эзэлдэг ба тус бүс нутагт Япон улсын хамгийн том байгалийн цэцэрлэгт хүрээлэн гэгдэх “Дайсецудзан” парк байдаг байна.

 

“ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” ХИГАШИКАВА

 

 

“Хигашикава хот нь 1985 оны 6-р сард хотынхоо хөгжилийн бодлогыг “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залуусд ээлтэй хотыг бүтээх зорилгын дор “ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” хэмээн олон улсад зарлав.

 

 

Фестиавлын зохион байгуулагч:

 

- ХИГАШИКАВА ХОТ - ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо - ХИГАШИКАВА ХОККО гакүэн /гадаад хэлний коллеж, сургууль/

 

Дэмжигч: Япон улсын гадаад харилцааны яам болон оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яам

 

Хамтран зохион байгуулагч:

 

“Канон Маркетниг Жапан” ХХК Япон гэрэл зургийн холбоо

 

Монгол талын зохион байгуулагч:

 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

 

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хуудсаар орж танилцаж болно.

 

web site: http://i-hsspf-e.hjk.ne.jp/about-eng.html Танилцуулга англи хэл дээр: http://i-hsspf-e.hjk.ne.jp/common/pdf/18guidelines-mgl.pdf

Холбоо барих: 99091754, 99881159, 88117010

Shuud.mn
Сонин хачин