ШИНЭ ЗЕЛАНД: Халдлагаар амиа алдагсдын тоо 49-д хүрлээ

Шинэ Зеланд улсад түүхэндээ анх удаагаа террорист халдлага болж, олон амиа алджээ.
Кристчөрч хотын төвд байрлах исламын шашны "Мажид Аль Нур" сүмд террорист халдлага болсон халдлагаар амиа алдагсдын тоо өдгөө 49-д хүрсэн талаар "CNN" агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.
Халдлагын гол сэжигтэнг Австралийн иргэн хэмээн мэдээлсэн бол хамсаатан болох гурван эрэгтэй, нэг эмэгтэй цагдаагийнхан амжилттай баривчлаад байна.
Халдлага үйлдсэн Австрали залуу сүмд нэвтэрснийхээ дараа мөргөлчид рүү 50 гаруй удаа гал нээсэн аж.
Кристчөрч хотноо онцгой байдал зарлаж, бүх сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Б.Дэлгэрэцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ