Д.Лүндээжанцан: Аймаг, багийн Засаг дарга нарын эрх үүргийн давхацлыг арилгана
2019-03-15

“Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ямар асуудал дээр анхаарч байна вэ?

 

-Баг, хорооноос эхлээд иргэдийнхээ төлөө асуудал шийддэг, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай байна. Мөн баг, аймгийн дарга нар давхацсан эрх мэдэлтэй байна. Чиг үүргийн давхцлаас болж заримыг нь давхардуулж хийгээд, зарим асуудлыг орхигдуулж байна. Тиймээс чиг үүргийн давхацлыг арилгаж, тус  тусад нь тодотгож өгөх хэрэгтэй байна. Эдийн засагтай холбоотой өмч, татварын зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Хот, тосгоны эрхзүйн зохицуулалтыг мөн тодотгож өгөх хэрэгтэй байна. Манай нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчим төлөвшөөд хөгжөөд ирсэн.

 

-Энэ талаар Үндсэн хуульд ямар зохицуулалт орж байна вэ?

 

-Үндсэн хуулин дээр гол анхаарал татаж, маргаж байгаа асуудал энэ. Орон нутгийн харъяалалтай хот буюу аймгийн төвүүдийг хот болгоод, засаг захиргааны нэгж байгуулах. Харин Эрдэнэт, Дарханыг засаг захиргааны нэгж болгох юм. Дэлхийн 26 улсад хотууд нь нэгж болоод явсан байгаа. Монгол Улс суурин соёл иргэншилд шилжээд олон жил болж байна. Хэдийгээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа ч гэсэн дэлхийн суурин соёл иргэншилд шилжээд явахаас аргагүй. Тиймээс хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэж үзэж байгаа. Тэнд хотын өөрийн удирдлага давхар хэрэгжинэ гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн. 

 

-Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах бол?

 

-Эхлээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулиа иж бүрнээр нь авч үзнэ. Хот тосгоны эрхзүйн байдлын хуулийн зохицуулалтыг дахин авч үзнэ. Тийм учраас органик хуулиудаа маш сайн гаргавал Үндсэн хуулийн ойлголт цэгцрээд явчихна.

 

-Өмчийн хувьд орон нутагт эрх мэдэл олгож байгаа юу?

 

-Өмчийн эзэн байх, хуулийн этгээд байж өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийн асуудлыг тодорхой болгоно. Орон нутгийн өмчид шилжүүлэх асуудал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль байгаа боловч тодорхой бус. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулинд тодорхой зааж өгнө.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд ямар заалтууд тусгагдсан бол?

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг олон нийтийн оролцоотой сүүлийн хоёр жил ярилаа. Гэхдээ энэ нь гурван парламент дамжиж яригдаж байна. Ажлын хэсгийнхэн олон зүйл рүү үсчиж, өөрчлөлт оруулахгүй. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалтыг тодотгох чиглэлээр эрсдэл гаргахгүй, цөөн тооны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүний нэг хэсэг нь долоон нэмэлт өөрчлөлтийг авахыг авч, үлдээхийг үлдээнэ.

 

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?

 

-Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд орсон байгаа.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хөгшин ухна одоо зайлвал яасан юм бэ, 30 шахам жил л майллаа. Гай болсон чинь л их байх шүү.
2019-03-17
Иргэн:
350. гаруй. сумыг. дэд. бүтцийг. хөгжүүлэхээр. нэгтгэж. төсвийг. тарамдуулахыг. болиулж. довийн. сэтгэлгээнээс. салгамаар. Шит
2019-03-17
Eneniin bataksan huuliar 20 jil bolloo. Odloson ium baihgui heveeree jamaar l yavj bn.
2019-03-16
Шарав/Зүүнхараа/:
2 танхимтай парламенттай болж, дээд танхим нь хууль тогтоох доод танхим, ЗГ, Ерөнхийлөгч 3-ыг 5-6 жилийн хугацаатай сонгож томилох ба ЗГ, доод танхимын гишүүдийн үйл ажиллагаанд жилд 1 удаа үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцдог эрх эдлэх. Доод танхимын гишүүн ЗГ-ын гишүүн байж болохгүй. Мөн эрх мэдэл, засаглалын давхардалыг арилгаж тодорхой болгох. Орон нутгийн засаг захиргааг томруулж, бүтэцийн өөрчлөлтийг ЗГ хийдэг болгон 10 орчим аймагтай, 150-200 орчим сумтай болж, хөгжил, хөрөнгө оруулалт, үйлдвэржилтийг уяалдуулах зэргийг шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөнд оруулахыг хүсье.
2019-03-15
udirdlagiin bosoo togtoltsoo gedeg bailai yumaa ergej haraad zasaachee. surguuliin zahiralaar 20 nastai huuhed namiin hariyalalaa ochij bna shuu dee.
2019-03-15
Зочин:
Хэрэгжих боломжгүй хууль гаргаад хоосоняриад суудгаа болимоор байна шүү. Жишээ нь тамхины хууль гаргасан нь маш зүйтэй байсан боловч хэрэгжүүлдэг албан тушаалтнууд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй, боломж муутай юм гаргачихсан байна.Одоо хаа хаагүй тамхи татаж байна. Хэн торгож байгаа юм бэ? Байхгүй шүү дээ. Түүний оронд байгууллага бүр дээр торгох эрх бүхий орон тооны бус байцаагч томилон эрх олгохоор хуульчилсан бол хууль хэрэгжих боломжтой байсан. Зөрчлийн тухай хууль байна. Мөн л ялгаагүй. Гудамжиндаа хог, угаадсаа асгаж байгаа хүмүүстэй хэн хариуцлага тооцох юм бэ? Хэсгийн дарга нарт нь энэ эрхийг нь өгчих хэрэгтэй шүү дээ. Хууль санаачилж мөнгө цохих санаа байхаас яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бодчих чадвартай гишүүд наана чинь алга. Харин мөнгө цацсан баячууд бол байх шиг байгаа юм. Үүнийг анхаараачээ.
2019-03-15