Дээрмийн бүлгийг илрүүлэн баривчилжээ
2019-03-15

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулж 2019 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн 18-24 хүртэлх насны 13 хүнийг илрүүлэн баривчилсан бөгөөд эдгээр залуучууд нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

 

Уг тэгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

 

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Bat:
JDY-chidiin “Gar hol” too zaigui torson ah duus ni bnshdee. Ed nariigaa ted nar ni hamgaalah biz
2019-03-16
Шүүх туух гэж цаг алдаж хахууль нэхэх замыг хүлээлгүй эдгээр нөхөд хэрэг хийсэн нь тодорхой юм бол нэн даруй 24 цагийн дотор шийтгэж байх хууль хэрэгтэй.Хамгийн түргэн шуурхай арга хэмжээ бол занчих.1 жил хорих ял өгөөд энэ хугацаанд сар бүр занчиж байвал махандаа мэдэрч сургамж авна.Түүнээс хүний эрх гэж хоосон яриад байгаа нь энэ улсын түргэн сүйрүүлэх сөнөөх бодлого мөн.Хулгайч нар битгий бариад идчихээрэй.
2019-03-16
Зочин:
Жирийн урт гартай ууртай өлсгөлөн иргэд ч яахав дээрэм хийгээд баригдаад ялаа авна л даа, том гарын сангаар нь дээрэм хулгай хийдэг нөхдүүдийг яахуу
2019-03-15
ЗОЧИН:
Манай цагдаагийнхан сайн байна.
2019-03-15