Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгоно
2019-03-15

“Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

 

Засаг захираа, нутаг дэвсгэрийн хулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Энэ хуулийн төсөл нь Үндсэн хуулийн дараа орох Орон нутгийн эрхзүйн харилцааг зохицуулдаг суурь хууль юм. Уг хуулийг дагаж Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль  шинэчлэгдэнэ гарна. Засаг, Захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахын өмнө  орон нутагт тулгамддаг асуудлыг авч үзэж цаашид хуулийг шинэчлэх шаардлага байгаа эсэхийг эрдэмтэн судлаачдаар дүгнүүлсэн. Тус дүгнэлтэд үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Уг хуулиар нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг тодорхой болгоход ихээхэн анхаарч байна.

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг буюу төсөв санхүүгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлэх шаардлага өнөөдөр зүй ёсоор тулгарч байна. Орон нутгийн улстөржилт, талцал хуваагдалд  орон нутгийн иргэд хамгийн ихээр санаа зовдог. Тэгвэл уг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Төрийн захиргаа, орон нутгийн байгууллагын хоорондын харилцааг тодорхой болгож өгнө" гэсэн бол  судлаач Д.Ганзориг “Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 оноос мөрдөгдөж эхэлснээс хойш 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. 

 

Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр аймаг  сум, баг, нийслэл нь дүүрэг хороонд хуваагдана гэсэн заалттай. Засаг, Захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийн хуулиар дээрх нэгжүүд ямар чиг үүрэгтэй ажиллах уу, эрхзүйн харилцаанд хэрхэн оролцох  уу гэдэг нарийвчилсан  зохицуулалтыг хийх ёстой байтал бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд энэ зохицуулалтаа хийж чадаагүй.  Үүнээс үүдэж цаашдаа аймаг, сум, багийн түвшинд удирдлага зохион байгуулалт, чиг үүрэг, бүрэн эрх нь ямар байх байх нь тодорхойгүй болсон. Зарим тохиолдолд дээрх гурван нэгжийн удирдлагын бүрэн эрх нь хоорондоо давхцаж байна гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Хоёрдугаарт Засаг, Захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж дахь хотын тухай асуудал. Үндсэн хуульд хотын статусыг эрхзүйн хүрээнд  тусгайлан зохицуулна гэсэн заалт бий. Судалгааны багийн зүгээс хотыг Засаг, Захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж болгох асуудлыг яаран шийдэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэдгийг онцолсон юм.

 

Хэлэлцүүлэгт оролцогсод нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар байр сууриа солилцлоо.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ улсууд зөвхөн нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжүүдээ зөв зохион байгуулаад хууль гаргачихаж чадахгүй байгаадаа ИЧДЭГГҮЙ цайчихсан малууд юм даа.
2019-03-16
Иргэн:
Хамгийн зөв зохистой тогтолцоо бол 2 танхимтай парламент
2019-03-16