УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
2019-03-17

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан.  Тиймээс маргааш УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх шийдвэрлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамжилсан. Үүнд:

 

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;

7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;

8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.

 

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх магадгүй. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, шалгалт явуулж байгаа бол, ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг нийгэм шаардаж, ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхийг сөрөг хүчин санал болгосон байгаа. Тиймээс ээлжит бус чуулганы хугацаанд төлөвлөснөөс гадна цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэхийг үгүйсгэхгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гарсан. хууль. хэлэлцэ. асуудал. нь. цаанаа. өөрсдөд. нь. үйлчлэх. л. Бдаг. шүү. Дээ. ЖҮД-чидээ. хөөгөөч. Хууран. мэхлэгчид.
2019-03-17